ИХ ТҮМЭН ГОЛЫН САНААЧЛАГА ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 12 ДУГААР ХУРАЛДААН УЛААНБААТАР ХОТОД БОЛЖ БАЙНА

2019-06-21  

Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтарсан Их Түмэн голын санаачлага (Greater Tumen Initiative) төслийн Аялал жуулчлалын удирдах зөвлөлийн 12 дугаар хуралдаан, Их Түмэн голын бүс нутгийн аялал жуулчлалын брэнд хөгжүүлэлт сэдэвт семинар 2019 оны 06 сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

Анх 1995 онд, ИТС-ийн гишүүн орнуудын засгийн газар нь энэ бүс нутийн эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны механизмыг байгууллахаар харилцан тохиролцож гарын үсэг зурсан байдаг. Ялангуяа тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг салбарыг тэргүүлэх чиглэл болгон анхаарч ирсэн.

Энэ удаагийн удирдах зөвлөлийн хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, МУ-ын төлөөлөл,  НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, олон улсын Камелион стратежис компаний төлөөөлөл оролцож  гишүүн орнуудын аялал жуулчлалын төлөв байдал, чиг хандлага, хөгжүүлэлтийн талаар харилцан санал солилцож байна.

Манай улсын хувьд аялал жуулчлалын салбар жил ирэх тусам хөгжиж буй бөгөөд 2020 онд манай улс сая жуулчин хүлээн авахаар  ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор аялал жуулчлалын чиглэлээр төрөөс баримтлах бодлого,  түүний хэрэгжилт дээр ихээхэн анхаарал хандуулж буй юм.

Түүнчлэн Монгол Улс  аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь манай улсыг олон улсад сурталчилах, жуулчдыг татах томоохон алхам болно гэж үзэж буй юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. UROLOGIST:Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802 2019-06-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?