БИД ХЭРЭГЦЭЭТ ХООЛ ХҮНСНЭЭСЭЭ 200-300 ДАХИН ИХ ХООЛ ХЭРЭГЛЭЖ БАЙНА

2019-06-24  

Таргалалтын талаар зайлшгүй мэдэх ёстой 10 баримт мэдээг хүргэж байна. 

  1. Таргалалт, ялангуяа төвийн таргалалт нь эмэгтэйчүүдийн аарцгийн булчингийн үйл ажиллагааг алдуулдаг бөгөөд үүний улмаас аарцгийн эрхтнүүд унжих, умайн булчин сулрах, умайн хүзүү, үтрээний чангарал алдагдан бэлгийн дур хүсэл буурах шинж илэрдэг байна.  Тарган эмэгтэйчүүдийг таргалалтгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад таашаал авах хувь 2 дахин бага байдаг гэсэн судалгаа ч гарсан байна.
  2. 45-с дээш насны хүмүүсийн үе мөчний өвчний үндсэн шалтгаан нь таргалалт байдаг. Биеийн жин их байх тусам үе мөчид очиж буй даралт ихсэх ба үүний улмаас үе мөчний өвчин илүү тохиолддог. Нөгөөтээгүүр тарган хүмүүст үрэвслийн процесс илүү хурдан явагддаг тул үе мөчний үрэвслийн тохиолдох хувь нэмэгддэг.
  3. Эцэг эх нь хоёул таргалалттай бол ирээдүйн хүүхэд нь таргалалттай байх магадлал 80 хувь байдаг. Иймээс жирэмслэхээр төлөвлөж байгаа бол дан ганц ээж нь биш хосууд хоёул эрүүл жиндээ хүрэх нь чухал юм. Жирэмсэн үеийн эрүүл зөв хооллолт нь хүүхдийн жингийн илүүдлээс сэргийлэх боломжийг олгоно.
  4. 21-р зуунд амьдарч буй хүмүүс хэрэгцээт хоол хүнснээсээ 200-300 дахин их хоол хэрэглэж байна. Таргалалттай хүмүүсийн хувьд энэ тоо 300-400 болон ихэсдэг байна. Хүний биед яг үнэндээ тийм ч их хоол хүнс хэрэггүй бөгөөд өдрийн 3 хоол идэх ч шаардлагагүй гэж үздэг.
  5. Америк улсын иргэд 1972 онд түргэн хоолонд 3 тэрбум доллар зарцуулж байсан бол 2003 онд энэ мөнгө нь 110 тэрбум болон нэмэгджээ. Үүнтэй зэрэгцэн таргалалтаас болон нас барах хүний тоо 10 дахин нэмэгдсэн байна.
  6. 2000 оноос хойш төрсөн нийт хүүхдүүдийн 30-50 хувь нь 30 жилийн дараагаас чихрийн шижингээр өвдөж эхэлнэ гэсэн судалгаа гарчээ. Энэ нь эцэг эхийн таргалалт, жирэмсэн үеийн хоолны хэт хэрэглээ, төрсний дараах хэт их хооллолт зэргээс шалтгаална гэж судлаачид үзжээ.
  7. Бага насандаа таргалсан бол турах магадлал илүү бага байдаг. Учир нь  хүүхдийн биед өсөлт хөгжил эрчимтэй явагдаж байгаа үед таргалснаар хүүхдийн биеийн эс бүхэн томордог бөгөөд харин том болсон хойноо таргалбал эс бүхэн биш хэсэг газрын таргалалт үүсдэг байна.
  8. Таргалалтаас сэргийлэх нэг арга бол хоолоо удаан идэх юм. Хүний тархи хоолыг 20 минут үнэрлэх, харах болон амтлахад бүрэн цадсан гэсэн дохио илгээдэг байна.
  9. Таргалалтаас шууд шалтгаалан үүсэх боломжтой 15 өвчин байдаг. Зүрх судасны өвчин, чихрийн шижин, үе мөчний үрэвсэл, хавдар зэрэг нь эдгээрийг тохиолдлоороо тэргүүлж байна.
  10. Жирэмсэн эхийн нас нь нэмэгдэх тусам төрж буй хүүхдийн таргалах магадлал нэмэгддэг.

ЭХ СУРВАЛЖ: HIDOCTOR.MN ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН ПОРТАЛ САЙТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:200-300 дахин. Арай л баримжаагүй тууж дээ. Бидний монголчууд дэлхийн жишиг стандартаас илүү тэжээлийн хэрэглээтэй байгаа нь харин үнэн. 2000 ккалори илчлэг авах ёстой байтал бид 3000 кк энерги хоол хүнсээрээ авдаг гэнэ. Энэ харин судалгаагаар тодорхой болсон баримт шүү. 2019-06-24
Mgl:Bitgii ****a tsatgalan mongol baga bgaa bhaa tsatgalan hujaa .ongolior duuren bnaa mun 76n gishuun 2019-06-24
Зочин:Худлаа ярихаа больчихвол яасан юм? Би ээжийнхээ 44 - ний жил гарсан. Одоо 70 гарчаад явж байна. Хэзээ ч 65 - кг - аас дээш жин татаж байгаагүй. Залуудаа айргийн шаазангаар л хоол иддэг байлаа. Тэгээд таргалаагүй л юмдаг. Одоо монголд өлөн зэлмэн явдаг хичнээн хүн бий гэж бодож байна. Сүүлийн үеийн хүүхдүүд яагаад хар багаасаа таргалаад байна гэхээр ааруул, өрөм огт идэхгүй, химийн бордооны ногоо, хятадын химийн тариагаар тарьсан жис, ногоо идэж байгаагаас л болж байгаа. Өөр ямар ч шалтгаан бахйгүй. 2019-06-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?