СЭТГЭЦИЙН ШАЛТГААНТ ХЭТ ИХ ИДЭХ ӨВЧНИЙ ТУХАЙ

2019-06-25  

1980аад оноос эхлэн булимиа хэмээх энэхүү эмгэгийг нээснээр таны амьдралын хэв маягаас үүссэн таргалалт уу эсвэл хоолны дуршил өөрчлөгдөх эмгэг үү гэдгийг ялган салгах шаардлага эмч нарын өмнө гарч ирсэн байна. Bulimia nervosa  гэдэг бол хоолыг хяналтгүйгээр их хэмжээгээр идээд бөөлжих, туулгах, мацаг барих, дасгал хийх зэргээр үүнийхээ хор нөлөөг арилган жингээ барих гэж оролдох голчлон эмэгтэйчүүдэд тохиолддог мэдрэл сэтгэцийн эмгэг юм. Энэхүү эмгэгээр өвчилсөн хүмүүс идэх зүйл юу л байна тэр болгоныг идэж байдаг бөгөөд хэт их идэлт нь эргээд тухайн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.

Уг өвчний тохиолдол жил ирэх тусам дэлхий даяар нэмэгдэж байгаа бөгөөд одоогоор нийт өсвөр насны охидын 2 хувь нь уг өвчнөөр өвдсөн гэсэн судалгаа гаржээ. Булимиа өвчнөөр өвдсөн хүн бүр тарган байдаггүй бөгөөд хэт их бөөлжих, туулгах бэлдмэл хэрэглэснийхээ улмаас зарим нь тураалтай ч байж болдог тул тарган байх нь уг өвчний оношилгооны шалгуур биш юм.  Харин өөрийн мэдэлгүй хэт их хоол идсэн байдаг, ойр ойрхон буюу 2 цаг тутамд хоол идмээр санагддаг, хоол идэж байх үедээ бүрэн таашаалыг мэдэрдэг, үүнийхээ дараа бөөлжүүлэх суулгах эм уух, олон цагаар дасгал хийх зэрэг арга хэмжээ авдаг бүсгүйчүүд сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй.

Уг өвчнөөр өвчилсөн нэгэн эмэгтэйн 1 өдрийн хоолны цэсийг харцгаая. Калифорний их сургуулийн эмнэлэгт эмчлүүлж буй Лиза Арндтийн нэг өдрийн хоолны цэс:

  • Өглөөний цайнд 10 хайрцаг жигнэмэг, 50 ширхэг шоколад
  •  Өдрийн хоолонд 10 аяга салат, 5 сэндвич
  • Оройн хоолонд бүтэн тахианы мах, будаа,
  • Шөнийн 12 цагт жижиг пицца, жигнэмэг

Лиза таргалалтаас ухаангүй айдаг боловч одоог хүртэл энэ дуршил нь хэвээрээ л байгаа аж. Учир нь түүний сэтгэц энэ бүхнийг кодлож байгаа тул огцом шууд хоолыг нь хориглох нь олон эрсдэлийг дагуулна гэж эмч нар үзжээ. Харин тэрээр одоохондоо сэтгэл заслын эмчилгээ болон хоол зүйчийн хяналтанд байгаа аж.

 

ЭХ СУРВАЛЖ: HIDOCTOR.MN ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН ПОРТАЛ САЙТ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:энэ өвчинийг чинь монголоор хоолны хэнхэг гэдэг юм даа. Урьдын цагт ховор тохиолдол байсан юм гэнэ лээ. Одоо ч нийгэм цаг үеэ дагаад элбэгшиж бүр залуужиж байгаа юм гэсэн шүү. Ухаант өвгөчүүд "цадах нь уу" гэхээрээ хооллохоо болих ёстой гэж ярьдаг. "Дундуур идэж дулаан яв" үнэн үг шүү 2019-06-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?