ТАРГАН БАЙХ НЬ ХАВДРААР ТУСАХ МАГАДЛАЛТАЙ ГЭСЭН ҮГ ҮҮ?

2019-06-26  

Таргалалт нь хавдрын шалтгаан болж чадах уу?

              Дэлхий даяар болон Монгол улсад нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй хавдар хэмээх өвчний шалтгаан болон нөлөөлөх хүчин зүйл нь олон янз байдаг. Зарим хавдар нь вирусын гаралтай байдаг бол зарим нь амьдралын хэв маягаас шалтгаалан үүсэх нь ч бий. Тэгвэл сүүлийн жилүүдэд эрдэмтэд таргалалт нь хорт хавдрын шалтгаан болж буй эсэхийг мэдэхийн тулд идэвхтэй судалгаа хийж байна.

              Нийт хавдраар өвчилж байгаа хүмүүсийн 20 орчим хувь нь ямар нэгэн хэлбэрийн таргалалттай байна. Тэгвэл бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар, хөхний хорт хавдар, умайн хүзүүний, бөөрний болон улаан хоолойн хорт хавдрын шалтгааны хүчин зүйлсийн  25-33 хувь нь таргалалт байна хэмээн тогтоогоод байна.  Мөн ходоод, нойр булчирхай, цөсний хавдарт ч таргалалт тодорхой хэмжээгээр нөлөөлж байгааг аль хэдийн судалж тогтоожээ.

             

Хавдраар нэгэнт өвдсөн тохиолдолд мэс засал, туяа болон хими эмчилгээ хийлгэх шаардлагатай бөгөөд эдгээрийн үр дүнгээс шалтгаалан тухайн хүний цаашдын тавилан болон амьдрах хугацаа өөрчлөгддөг.   Жишээ нь биеийн жингийн илүүдэлтэй хүн хөхний хавдраар өвдсөн тохиолдолд үсэрхийлэл өгөх хувь нь 48 хувиар илүү байдаг ба нас баралтын хувь нь 38 хувиар нэмэгддэг байна. Мөн биеийн жингийн илүүдэлгүй хүмүүсийг илүүдэл жинтэй хүмүүстэй харьцуулахад хими эмчилгээний чанар нь 40 хувиар буурдаг гэсэн судалгаа гарчээ.

              Эрүүлээр жингээ хасах нь зарим хавдрын эрсдлийг 40 хүртэл хувиар бууруулдаг. Жишээ нь хөхний хавдраас урьдчилан сэргийлэх гол арга нь биеийн жингийн илүүдэлгүй байх бөгөөд илүүдэл жинтэй цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийг илүүдэл жингүй тухайн насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад  хөхний хавдраар өвдөх магадлал 2 дахин ихэсдэг ажээ.

 

ЭХ СУРВАЛЖ: HIDOCTOR.MN ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН ПОРТАЛ САЙТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?