ӨНГӨ НЬ СЭТГЭЛД НӨЛӨӨЛДӨГ ГЭДЭГТ ТА ИТГЭДЭГ ҮҮ?

2019-06-26  

Өнгөний зохицол нь хүний тухайн үеийн сэтгэл санаанд нөлөөлдөг ба үүнийг мэдсэн шилдэг зар сурталчилгаа бүтээгчид ашигладаг байна. Тэд өөрсдийн бүтээгдэхүүнээ тухайн хувь хүнд “ямар сэтгэгдэл төрүүлэх вэ?” гэж бодон өнгөний нийлэмжээ гаргадаг байна. За одоо өнгөний сэтгэл судлалын талаар сонирхоцгооё.

Улаан өнгө

Хүсэл тэмүүлэл, аюул, эрч хүч, хурц тод шийдэмгий байгааг илтгэдэг. Улаан өнгө нь сэтгэл судлалд хамгийн хүчтэй өнгө бөгөөд үүгээрээ хамгийн хүчтэй сэтгэл хөдлөлийг өдөөж өгдөг юм байна.

Улбар шар өнгө

Бүтээлч, адал явдал, урам зориг, амжилт тэнцвэрийг илэрхийлдэг. Энэ өнгө нь бусдыг өөртөө их татдаг, английн хүүхдийн суваг болох nickelodeon нь хүүхдийн сонирхлыг татах зорилгоор улбар шар өнгийн лого ашигладаг байна.

Шар өнгө

Аз жаргал, эерэг сэтгэгдэл, өөдрөг үзэл, сэрэмжлүүлэх мэдрэмжийг өдөөж өгдөг байна. Шар өнгө нь нүдэнд хурдан тусдаг нь нар бидэнд шар харагддагтай холбоотой юм.

Ягаан өнгө.

Энэ өнгө нь эмэгтэйчүүдэд ихээр нөлөөлдөг бөгөөд эмэгтэйлэг байдал, хөгжилтэй инээдтэй санагдуулдаг байна.

Ногоон өнгө

Өсөлт, үржилт шим тэжээл, эрүүл мэнд, өгөөмөр сэтгэл энэ өнгөөр илэрхийлэгддэг бөгөөд мөн атаархал зэрэг зарим сөрөг сэтгэгдлүүд ч гэсэн илэрхийлэгддэг байна.

Цагаан өнгө

Сайн сайхан байдал, нинжин сэтгэл, даруу зан, гэм буруугүй цэвэр ариун сэтгэлийг илэрхийлдэг.

Хар өнгө

Хүч чадал, нууцлагдмал байдал, нарийн төвөгтэй зүйлсийг илтгэдэг. Хар өнгө нь мөн сэтгэл гутрал, уур хилэн, ганцаардал зэрэг сэтгэл хөдлөлийг тодорхойлдог байна. Хар өнгө нь бусад өнгөнөөсөө тод хурц бөгөөд маш жижиг байсан ч хүний нүдэнд тусдаг бөгөөд энэхүү өнгө их түгээмэл байдаг.

Цэнхэр өнгө

Тогтвортой байдал, энх тайван, эв нэгдэл, итгэл найдвар зэргийг илтгэдэг. Хэрэв та бизнесийн хамтрагч эсвэл ажил хэргийн түнштэйгээ уулзах гэж байгаа бол цэнхэр хувцас өмсөх нь хамтралын ажиллагааг улам идэвхжүүлдэг байна.

 

ЭХ СУРВАЛЖ: HIDOCTOR.MN ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН ПОРТАЛ САЙТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?