П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдааны гоцлол дууны төрөлд дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун дуучин материалаа илгээснээс 60 дуучинг нэгдүгээр шатны шалгаруулалтад урихад манай улсаас таван дуучин багтсан байлаа. Үнэн хэрэгтээ зургаа байснаас нэг нь талархлаа илэрхийлээд оролцоогүй билээ.
Манай дуучдын дуулахыг сонссон хөгжим судлаач, “Музыкальная жизнь” сэтгүүлийн тоймч Татьяна Елагина хэлэхдээ "...Хэд хэдэн сонирхол татахаар бага дуучид дуулсны дараа талын десантуудын ээлж ирсэн юм. .. хэмээгээд...Тэд бүгд байгалиаас заяасан гайхалтай хоолойтой... " гэсэн байлаа.
Монголчууд урьдын адил уралдааны анхаарлын төвд байсаар байна. Дуулаачийн урлаг, ухаанд шимтсэн залуусаараа бахархахгүй байхын аргагүй. Энэ өдрүүдэд тэднээр "амьсгалж" байна даа.
Б.Жавхлантөгс
Ц.Амарболд
Б.Монголхүү
Д.Бат-Эрдэнэ
Э.Анхбаяр