ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЦГЭЭЕ

2019-06-26  

Хөхний хорт хавдар нь нийт эмэгтэйчүүдийн нас баралт болон өвчлөлийн тэргүүлэх шалтгаануудын нэг юм. Хөхний хавдар нь өвчний тавилан муутай, амархан хүндэрдэг хавдарт багтдаг. Харин умайн хүзүүний хорт хавдар нь хүний паппилома вирусаар үүсгэгддэг бөгөөд уг вирусын халдварыг бэлгийн замаар авахгүй байхад өвдөхгүй байх бүрэн боломжтой гэсэн үг.

Тэгвэл хөхний хавдрын хувьд шалтгаанаасаа шалтгаалаад өөр өөр тавилантай байдаг. Удамшлын шалтгаантай буюу тухайн бүсгүйн генд хавдрын мэдээлэл хадгалагдсан байгаа тохиолдолд залуу байх үедээ генетикийн шинжилгээ хийлгэснээр урьдчилан сэргийлэх боломж бий. Бидний сайн мэдэх жүжигчин Анжелина Жолие ийм аргаар хөхний хавдраас урьдчилан сэргийлсэн билээ. Гэхдээ манай улсад энэ чиглэлийн ажил хараахан хийгдээгүй байна. Мэдээж таны ойр дотны хамаатан эмэгтэйд уг хавдар илэрч байсан бол уг аргыг сонирхоод үзэхэд илүүдэхгүй. Харин удамшлын шалтгаант бус хөхний хавдрын үед генетикийн шинжилгээ ач холбогдолгүй юм.

Хөхний хавдрыг эрт илрүүлэх хамгийн энгийн арга бол хөхөө шалган тэмтрэх үзлэг хийх бөгөөд усанд орох бүрдээ нэг гараа өргөн нөгөө гараараа өргөсөн талынхаа хөхийг бүрэн тэмтэрч, хатуу ургацаг, эмзэглэл байгаа эсэхийг шалгаж үзэж байх хэрэгтэй. Хэрвээ ямар нэг зүйл тэмтрэгдвэл нарийн мэргэжлийн эмчид хандаарай. Мэдээж сарын тэмдэг дууссан үед хөхөө шалгах нь зөв юм.

Умайн хүзүүний хорт хавдар бол урьдчилан сэргийлж болдог цөөн хавдруудын нэг. Гэхдээ ихэнх эмэгтэйчүүд амьдралынхаа туршид уг вирусаар дор хаяж нэг удаа халдварлагддаг гэж үздэг. Иймээс мөн л эрт илрүүлэг чухал бөгөөд манай улсад нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд 3 жил тутамд урьдчилан сэргийлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийдэг билээ. Иймээс уг шинжилгээнд хамрагдсанаар эрт илрүүлэх боломжтой гэсэн үг юм.

Хөхний болон умайн хүзүүний хорт хавдар нь хоруу чанар ихтэй, тавилан муутай хавдар байдаг. Гэхдээ эрт илрүүлэх буюу эхний шатанд нь илрүүлснээр эдгэрэх боломжтой юм. Иймээс эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг бол өөртөө хайртай эмэгтэй хүний зайлшгүй хийлгэдэг шинжилгээ юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.HIDOCTOR.MN ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН ПОРТАЛ САЙТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?