17 АЙМАГ, ДОЛООН ДҮҮРГИЙН НАМЗХ-НЫ ДАРГА НАР ИХ ХУРЛАА ХИЙХИЙГ ШААРДЛАА

2019-06-27  

Аймаг, дүүргүүдийн НАМЗХ-ныхон өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүллээ. НАМЗХ-ныхон 2015 оны зургадугаар сарын 20-ны өдөр V бага хурлаа зохион байгуулсан байдаг. Холбооны дүрэмд дөрвөн жил тутамд нэг удаа Их хурлаа хийх тухай тусгасан байдаг тул хугацаандаа Их хурлаа зохион байгуулах шаардлага хүргүүлж буй нь энэ аж. Шаардах бичгийг 17 аймаг, долоон дүүргийн НАМЗХ-ны дарга нар нэгдэн хүргүүлсэн бөгөөд VI Их хурлыг ирэх сарын 9-нөөс өмнө зохион байгуулах нь зүйтэй гэжээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан шаардах бичгийг хүлээн аваад НАМЗХ-ны удирдлагад үүрэг, чиглэл өгнө гэсэн юм. Мөн тэрбээр “МАН-ын гишүүдийн бүтэц өвөрмөц. Ахмад, дунд үеийнхэн, залуус, эмэгтэйчүүдийн оролцоог тэгш хангасан байдаг. Намын 220 гаруй мянган гишүүний 25 хувь нь 35 хүртэлх насны залуус. Тиймээс залуусыг дэмжиж ажилладаг. Залуучуудын байгууллага хурлаа хийж, ажлаа сайжруулах шаардлага тулгарсан нь үнэн. Тэгэхээр НАМЗХ-ны Ерөнхийлөгчид Их хурлыг зохион байгуулах үүрэг, чиглэл өгнө” гэсэн юм.

 

 

О.БЯМБАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?