Умайн хүзүүний хорт хавдар гэдэг нь умай буюу ард түмний хэлж заншсанаар савны эс эдийн хэт их ургалт бөгөөд умайн хүзүүний хорт хавдар гэдэг нь савны амсар хэсгийн эд эсийн замбараагүй хэт ургалт юм. Умайн хүзүүний хорт хавдрын нэг онцлог нь эрт илрүүлэх юм бол эмчилгээ сайн авдаг төдийгүй бусад эрхтний хавдрыг бодвол эрт илрүүлэх боломж өндөртэйд оршино. Монгол улсад умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээг 3 жил тутамд 35-с дээш насны бүхий л эмэгтэйчүүдэд хийдэг хэдий ч уг хавдрын тохиолдлын тоо буухгүй байсаар л байна. Иймээс нөхөн үржихүйн насны бүхий л эмэгтэйчүүд умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Умайн хүзүүний хорт хавдрын эхэн үед ихэнх эмэгтэйчүүдэд ямар нэгэн шинж илэрдэггүй бөгөөд сүүлийн буюу эмчилгээгүй шатандаа орсон үед л шинж тэмдэг илэрч эхлэх нь элбэг байдаг. Ийм ч учраас умайн хүзүүний эсийн шинжилгээг хийлгэснээр байж болзошгүй эрсдлээс сэргийлэх боломжтой юм.
Умайн хүзүүний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэх дараах хэд хэдэн хүчин зүйл байдаг.
Эдгээрээс танд 2 буюу түүнээс дээш эрсдэлт хүчин зүйл нь байвал уг шинжилгээнд хамрагдах нь зөв юм. Мөн нөхөн үржихүйн насны буюу бэлгийн хавьталд орсон бүхйи л охид эмэгтэйчүүд уг шинжилгээг хийлгэхэд илүүдэхгүй.
Умайн хүзүүний эсийн шинжилгээ гэдэг нь үтрээ болон умайн шилжвэр хэсэгт толь тавин харсны дараа шпатель хэмээх сойз төст багажаар хусан авч, цааш нь нарийн микроскопоор харан шинжлэх арга юм. Уг шинжилгээний үеэр эмэгтэйд ямар нэгэн өвдөлт зовиур илрэхгүй, цус алдахгүй. Иймээс санаа зовох зүйлгүйгээр эмчийн зааврыг дагахад л болох юм.
Шинжилгээг өгөхөөр ирэхдээ юуг анхаарах вэ?
Умайн хүзүүний эдийн шинжилгээ гэж юу вэ?
Умайн хүзүүний эдийн шинжилгээ гэдэг нь умайн хүзүүний эсийн шинжилгээгээр эмгэг өөрчлөлттэй гарч ирсэн хэсгээс эд буюу хэсэг бүлэг эсийг аван шинжлэх арга юм. Уг шинжилгээг хийхээс өмнө эсийн шинжилгээнийхээ хариуг мэдсэн байх шаардлагатай. Уг шинжилгээг хийлгэх үед эмэгтэйд бага зэргийн цочрох мэдрэмж төрөхөөс биш өвдөх зовуур илрэхгүй. Эмчийн зааврын дагуу биеэ суллан тайван байхад болдог.
Эдийн шинжилгээний дараа ямар гам барих вэ?
ЭХ СУРВАЛЖ: HIDOCTOR.MN ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН ПОРТАЛ САЙТ