АВТО ЗАМЫН ӨРГӨТГӨЛИЙГ ТАВАН ХЭСЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

2019-07-02  

Улаанбаатар-Дарханы чиглэлийн 204,11 км хатуу хучилттай авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг таван хэсэг гарч гүйцэтгэж байна. Цайдмын хөндийгөөс Дархан хотын  аюулгүйн тойрог буюу “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн хүртэлх 30,5 км зам дээр тавдугаар хэсэг долоо хоногийн өмнөөс ажлаа эхлүүлжээ. “- Замын өргөтгөл эхэлсэн тул төв замыг хэсэгчлэн хааж түр зам гаргалаа. Дарханы хувьд Төмөр замын “Дархан 2” өртөөнөөс үйлдвэрийн район хүртэлх замыг хаасан. Өнөөдрөөс “Дархан 2”-ын гарамаас Эрдэнэтийн гүүр хүртэлх замыг хааж байна. Зам хаасан тул түр замыг хоёр чиглэлд гаргасан. Нэг чиглэл нь  Хонгорын цайдмын хөндийгөөс үйлдвэрийн замтай нийлж Нью-Йорк толгой гэгддэг уулын замаас уруудаад Анагаахын сургууль хүртэл, нөгөө чиглэл нь хуучин Дархан дахь Гурилын үйлдвэрийн өмнөх “Чулуут”-ын замаас “Дархан 2”-ын гарам - “Уужим булаг”- Эрдэнэтийн гүүрээс салдаг зам хүртэл үргэлжлэнэ” гэдгийг БНХАУ-ын “Чайна Геоинженеринг” корпорацийн менежер Х.Чулуунбат хэллээ.

“-Дархан хотын тойргийн зам нь хотын доторх замуудаас хамгийн гэмтэл багатай ч гэсэн Улаанбаатар -Дарханы авто замын өргөтгөлийн төлөвлөгөөнд орсон учир зайлшгүй түр хааж засвар хийх юм. Одоо байгаа 3-р зэрэглэлийн зам нь засвар шинэчлэлийн дараа 1 зэрэглэлийнх болох ач холбогдолтой гэдгийг зорчигчид, иргэд ойлгох учиртай” гэж Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал тодрууллаа.

Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа энэ том ажлын явц, чанар, гүйцэтгэлд холбогдох бүх  байгууллагууд байнгын хяналт тавин ажиллаж байна. Шинээр баригдах замыг энэ жилийн сүүлчээр ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн учраас төв замыг ингэж хэсэгчлэн хааж түр замаар тээврийн хэрэгслүүд зорчих юм.

 

 

О.ХИШИГСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?