УЛААН ХИВСНИЙ ЁСЛОЛЫН ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ 9 ХУВЦАСЛАЛТ

2019-07-05  

Сайхан харагдахын тулд хэн хүнгүй нэлээдгүй их цаг хугацааг зарцуулдаг нь нууц биш. Олны танил хүмүүс ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохдоо гайхалтай харагдахын тулд өөрийн бие, хувцас, үс, нүүр будалт гээд бүх зүйл дээр анхаарах нь бий.  Тэд заримдаа этгээд сонин хувцаслаж ёслолын арга хэмжээнд оролцдог. Энэ нь цаанаа ямар нэгэн утга агуулгатай байдаг бол зүгээр л нэг зугаацах гэж этгээд сонголтыг хийдэг одууд ч бас бий. Ингээд улаан хивсний ёслолд оролцсон алдартнуудын хамгийн этгээд гэж хэлж болох 9 хувцаслалтыг сонирхуулая.   

 ЛАРА ФЛИН БОЕЛ (LARA FLYNN BOYLE) –ЫН БАЛЛЕРИНА ДААШИНЗ

Нэг талаараа баллерина өмссөн эмэгтэй ихэмсэг, эмэгтэйлэг, гайхалтай сайхан харагддаг гэж хэлж болно. Харин ЛАРА-гийн энэ удаагийн сонголт түүнийг өсвөр насны дэггүй охин богино даашинз сонгон өмссөн мэт харагдуулж байна. Харин таны хувьд?

 

ЛЭДИ ГАГА (LADY GAGA)-ИЙН МАХАН ДААШИНЗ

Дуучин Лэди гага хачирхалтай сонин содон гажиг хувцаслалт, үс засалт, нүүр будалт, стилл имиджээрээ алдартай нэгэн. Тэрээр 2010 онд МТВ хөгжмийн наадамд махаар хийсэн даашинз өмсөн оролцож байсан юм. Түүний махан даашинзыг Амеркийн түүхийн хамгийн алдар цуутай хүүхнүүдийн эдэлж хэрэглэж байсан 250 эд өлгийн зүйлд тооцож муж хотуудын музейд сонирхуулдаг гэнэ.

 

БЬОРК (BJORK’S)-ИЙН ХУН ДААШИНЗ

Дуучин бүсгүй 2001 оны Академийн шагнал гардуулах ёслолд цагаан хунгийн даашинз өмсөн ирсэн нь түүнийг хунгийн даашинзат Бьорк хэмээн алдаршуулсан. Энэхүү даашинзыг нь маш олон кино, үзүүлбэрүүд дээр элэглэсэн бйдаг.

 

КЛЭР ДЭЙНС (CLAIRE DANES)-ИЙН ҮДШИЙН ҮНСГЭЛЖИН ДААШИНЗ

Хэтэрхий богино, хэтэрхий задгай, этгээд хувцаслалтуудын хажууд Клэр Дэйнсийн сонгосон, харанхуйд тодоор гэрэлтдэг даашинз нь түүнийг амьдрал дээрх үнсгэлжин шиг л үзэсгэлэнтэй харагдуулж байлаа.

 

ЛИЗЗИ ГАРДИНЕР (LIZZY GARDINER)- ИЙН АЛТАН ДААШИНЗ

Маш олон Америк алтан картнаас бүрдсэн түүний даашинз тухайн үедээ л олны гайхшралыг төрүүлж нүдийг нь хужирлаж байсан этгээд сонголтуудын нэг байлаа. Гэсэн хэдий ч энэ нь баяр ёслолын арга хэмжээнд тэр бүр өмсөөд байхад тохиромтой эсэхийг хэлж мэдэхгүй юм.

 

РИАННА (RIHANNA)-ИЙН MET GALA 2017-Д ӨМССӨН ДААШИНЗ

Хэдийнээ олны танил болж тэдний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс ямар ч этгээд гаж хувцсаар гангарсан үзэсгэлэнтэй харагддагийн нэг жишээг дуучин бүсгүй Рианна харуулсан юм. Хэрэв өөр хүн энэ цэцгэн даашинзаар гангарсан бол тийм ч сайхан харагдахгүй л байсан байх.

 

СИЙЛО ГРИЙН (CEE LO GREEN) –ИЙН ТОЛГОЙНООС НЬ ХӨЛ ХҮРТЭЛХ АЛТАН ХУВЦАС

Рэппэр залууг гоё ганган хувцаслалтаар нь шүтэн бишрэгчид нь мэддэг ч энэ удаад түүний сонголт тийм ч сайн байсангүй. Тэр яг л дэлхийг эзлэхээр ирсэн харь гарагийн нэгэн шиг эсвэл Perrero Rocher шоколад шиг харагдаж байлаа. Мэдэхгүй хүнд бол бүр хэн гэдгийг нь мэдэхэд хэцүү таавар шиг л байсан байх.

 

ШАЙА ЛАБАФ (SHIA LABEOUF)-ИЙН ЦААСАН УУТ

Жүжигчин залуутай ярилцаж үзсэн нэгэн түүнийг суут ухаантай галзуу нэгэн гэж хэлэх байх. Тэрээр улаан хивсний ёслолд оролцохдоо толгойдоо цаасан уут углаж “Би алдартай байхаа больсон” гэсэн бичиг бичсэн байж. Ер нь алдар нэр хүнд амархан олдохгүй ч авч явахад амархан ачаа биш юм шигээ.

 

СОЛАНЖ (SOLANGE)-ИЙН ГЕЛЕН ДААШИНЗ

Дуучин Бейонсе (Beyonce)-ийн төрсөн дүү Соланж (Solange)-ийг гайхалтай загварлаг хувцаслалтаар нь хэн хүнгүй мэднэ. Энэхүү гелен даашинз нь ч мөн адил түүний сонирхолтой сонголтын нэг нь. Биед эвтэйхэн энгийн нэг даашинз биш ч түүнийг нүд салгамгүй үзэсгэлэнтэй харагдуулж байна.

 

С.ШИНЭСАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Xxa perrero shoklad gej naasn xxa 2019-07-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?