"ГҮХЭЭТ ХОНГОР" МОРЬ УЛСАД ЯАГААД ТҮРҮҮЛЭЭГҮЙ ВЭ?

2019-07-09  
Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач Нямын Сэрээнэнгийн алдарт "Гүхээт хонгор" морь одоогоос 60 жилийн өмнө Арвайхээр хотноо зохиосон Монголын Бүх Ард Түмний баяр наадамд түрүүлсэн байдаг. Өмнөө нэг ч морийг гишгүүлж үзээгүй гэх энэ хурдан хүлэг Улсын баяр наадамд нэг л удаа тоосоо өргөхдөө, айргийн тавд ч багталгүй, дөнгөж 7-гоор бариулсныг нутгийн олон харамсангуй ярьдаг. -Сэрээнэн уяач тэр жилийн Улсын наадамд гүхээт хонгороо Өвөрхангай аймгаас уралдуулахаар авчирч, их сунгаанд тасархай түрүүлсэн байдаг. Гүхээт хонгорын нэр цуу нь уяачдын дунд талын түймэр мэт дэгдсэн тэр үдэш нэр сүртэй ахмад уяачид Сэрээнэнг гал дээрээ урьж, идээ будаа болжээ. Морь нь тасархай түрүүлсэн Сэрээнэний үг, хөдөлгөөн бүрийг хашир бурхнууд шинжиж эхлэв гэнэ. Түүнд тавагтай идээ барьтал, Сэрээнэн ёотонг аваад үмхэж гэнэ. Түүний дараа цай, хоол, идээ ундаа болж, Сэрээнэн баярласнаа илэрхийлээд, оройтлоо хэмээн өндийсэн байна.
Түүнийг гэрээс гарахтай зэрэг,
- Ёс мэддэггүй хүү байна. Сүүдэр нь мориных нь амжилтанд тусах л болов уу даа гэж хамгийн ахмад настай уяач хэлсэн гэдэг. Үнэхээр ч, наадам эхэлж, Их сунгаанд тасархай түрүүлсэн Гүрэм хонгор дөнгөж 7-д оржээ. Учрыг нь тунгаавал, гараан дээр Гүрэм хонгор нарийн төмөр утастай орооцолдож, түүнээс салгах гэсээр байтал, морьдын бараа тасарч, тэр хойно гараанаас гарчээ. Араас нь нэхсээр, урдахь морьдоо идсээр, хурдаа нэмсээр барианд ороход дөнгөж долоод орсон гэсэн түүх, домог шиг зүйлийг Бүрд сумын уяач Сүхбаатар хуучиллаа. Энэхүү Гүхээт хонгорын удам сударыг нь хөөвөл, баруун аймгийн тууварчин нэгэн Өвөрхангайгаар дайрч явахдаа Сэрээнэнтэй таарч, унаа юүлэхдээ гүхээт хонгорыг үлдээгээд одсон гэх. Тун номхон адуу учир Сэрээнэнгийн хүүхдүүд хонь хариулахдаа унадаг байж. Харин намар орой, хадлангаас буусан хүү нь гэр лүүгээ явахдаа гол усандаа гайгүй хурдалдаг морь унасан хүүхдүүдтэй гэрийн зүг давхилдтал хонины номхон хонгор ам даран хурдалсаар байж. Үүнийг хүүгээсээ сонссон аав нь Гүрэм хонгорыг уяснаас хойш нутаг усандаа нэг ч хүлэгийг урдаа гишгүүлээгүй гэдэг. Ийм нэгэн түүхийг уяач Сүхбаатар хуучиллаа. Түүний хүрэн зүсмийн хүлэг нь Сэрээнэнгийн "Гүрэм Хонгор"-ын түрүүлсний 60 жилийн ойд зориулсан Их насны хурдан морины уралдаанд уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулсан байдаг.
 
Буулгасан Ц.ЭНХБАТ
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ss:saihan tuuhtei huleg bna 2019-07-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?