ХЯЗААЛАН НАСНЫ МОРЬД БАРИАНД ОРЛОО

2019-07-10  

Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813 Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 108 Ардын Хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын уралдааны ХЯЗААЛАН насны морьд хүй долоон худагийн торгон дэвжээнд тоосоо өргөлөө.Газар газрын 298 хурдан хязаалан төрийн наадамд тоосоо өргөхөөр бүртгүүлж, 184 нь гарааны зурхайгаас хөдөлсөн юм. Хязаалан насны хурдан морьд энэ жил 17 км-т шандсаа сорьсон байна.

Түрүү магнай: 

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ. Хурдан үрээг 303 дугаартай хүүхэд унасан байна.

Аман хүзүүнд: 

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Д.Мөнхбатын зээрд үрээ. Уралдаанч хүүхдийн дугаар 97.

Айргийн гуравт: 

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач Н.Баттөмөрийн хүрэн үрээ. Уралдаанч хүүхдийн дугаар 881.

Айргийн дөрөвт: 

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн уяач Т.Цогбадрахын цавьдар зээрд. Уралдаанч хүүхдийн дугаар 11.

Айргийн тавд:

 Төв аймгийн Баян сумын уугуул Х.Нямжавын хээр хурдалж наадамчин олноо баясгалаа. Уралдаанч хүүхдийн дугаар 509.

Шүдлэн насны морьдын уралдаан 14:00 цагаас хүй долоон худгийн торгон дэвжээнд болно.

Шууд дамжуулалтыг Univion 74, Ddish 54 сигналаар ТВ24 телевизээр шууд хүлээн авч үзээрэй.

 

 

www.control.mn

www.controltv.mn

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?