ШИНЭ АРСЛАН ТӨРӨХ НААДАМ БУЙ ЗА

2019-07-10  

Баянмөнх аварга, - Увсын бөхчүүд давхцалгүйгээр 10 түрүүлэх боломжтой гэж Мөнхбат, Батсуурь нарыг харцага, начин, Ганбатыг заан, Бүрэнтөгсийг аймгийн арслан байхад нь зөгнөн хэлж байсан. Дархан аваргын хэлсэн үг байгаа оносон гэж хэлж болно. Тэр цагаас хойш Мөнхбат их ойгоор түрүүлж аварга, Батсуурь завсартайгаар түрүүлж аварга цолонд хүрсэн. Харин заан Ганбат, аймгийн арслан Бүрэнтөгс нар түрүүлж арслан цолонд хүрснээр Увс нуур дэвжээ 5 түрүү аваад буй. Энэ завсар заан Санжаадамба их ойгоор түрүүлж аварга, харцага Эрхэмбаяр завсартай түрүүлж аварга болсон. Харин харцага Ганхуяг, Содномдорж нар тус бүр нэг нэг түрүүлж арслан цолтой болсон. Ийнхүү сүүлийн 10 жилийн улсын наадмын 5 түрүүг Увсаас, 2 түрүүг Архангайгаас, мөн 2 түрүүг Сэлэнгээс, нэг түрүүг Хөвсгөл аймгийн хүчтэн авсан байна. Энэ жилийн наадмын үзүүр, түрүүний бөх мөн л таашгүй. Шинэ залуу бөх дороос их гарч, барилдааны ур чадвар дээшилсэн гэдэг л үнэн. Гэхдээ л шөвгийн 16-д Улсын аварга Батсуурь, Санжаадамба, Мөнхбат, улсын арслан Пүрэвдагва, Бүрэнтөгс, Содномдорж, улсын заан Жаргалтөгс нарыг дагаж Ховд аймгийн бөх улсын харцага Хангай, Бат-Өлзий, Дорнод аймгийн бөх улсын харцага Анар, Архангай аймгийн бөх улсын харцага Бадарч, Увс аймгийн бөх улсын харцага Баасанхүү, Булган аймгийн бөх аймгийн арслан Түмэндэмбэрэл нарын бөхчүүд шигшигдэж үлдэнэ гэж бөх сонирхогчид нэрлэж байна. Том цолтой бөхчүүдийн ам угтуул авалт эдгээр цол багатай бөхчүүдийн цаашдын даваанд нөлөөлөх боловч, улсын наадмын үзүүр түрүүнд Дорнод аймгийн харцага Анар, Ховд аймгийн харцага Бат-Өлзий нарыг таарна гэж таамаглаж байна. -Энэ жилийн наадам Дорнодынх ч болж болно. Анар харцага онцгой байгаа энэ жил. Олон барилдаанд аварга, арсланг хаясан. Үеийнхнээсээ тасарсан. Зогсолт, өрөлт сайтай, суурьтай, унаа холтой, хариу мэхтэй, өөрийн мэхэндээ даацтай, хурд хөдөлгөөнтэй, хараа сайтай барилддаг нь түүнийг түрүүлнэ гэх итгэлийг төрүүлж буй гэж Төмөр замын албан хаагч, бөх сонирхогч Ариунбаатар Control.mn сайтад таамгаа ирүүлснийг толилууллаа.

Зүүн гараас: Улсын харцага Анар, Бат-Өлзий, улсын гарьд Гончигдамба, улсын харцага Бадарч

 

С.ШИНЭСАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?