Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813 Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 108 Ардын Хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд 350 үрээ бүртгүүлж, 236 хурдан хүлгүүд хурмаст тэнгэр хур бороогоо хайрлаж тоос дарсан энэ сайхан өдөр гараанаас эргэлээ.
Түрүү магнай : Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хар үрээ. Уралдаанч хүүхдийн дугаар 29.
Аман хүзүү : Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хар үрээ. Уралдаанч хүүхдийн дугаар 717.
Айргийн гурав : Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Г.Баттулгын зээрд халзан үрээ. Уралдаанч хүүхдийн дугаар 509.
Айргийн дөрөв : Завхан аймгийн харьяат Улсын алдарт уяач Б.Баярдоржийн хар үрээ. Уралдаанч хүүхдийн дугаар 301.
Айргийн тав : Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат О.Амгаланбаатарын хээр алаг үрээ. Уралдаанч хүүхдийн дугаар 282.
Шүдлэн насны морьдын уралдаанд Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Г.Баттулгын зээрд үрээ хол тасархай түрүүлж байсан ч хүүхэд нь мориноосоо унасан юм. Уралдаанч хүүхэд /509 дугаартай/ нэлээд туршлагатай байсан тул буцаж мориндоо мордон хурдалсаар айргийн гуравт орж ирлээ.
Маргааш буюу долоодугаар сарын 11-ний 08.00-11.30 цагт Азарганы уралдаан болно.
Шууд дамжуулалтыг Univion 74, Ddish 54 сигналаар ТВ24 телевизээр шууд хүлээн авч үзээрэй.