ШҮДЛЭН НАСНЫ МОРЬД БАРИАНД ОРЛОО

2019-07-10  

Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813 Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 108 Ардын Хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд 350 үрээ бүртгүүлж, 236 хурдан хүлгүүд хурмаст тэнгэр хур бороогоо хайрлаж тоос дарсан энэ сайхан өдөр гараанаас эргэлээ.  

Түрүү магнай : Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хар үрээ. Уралдаанч хүүхдийн дугаар 29.

Аман хүзүү : Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хар үрээ. Уралдаанч хүүхдийн дугаар 717.

Айргийн гурав : Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Г.Баттулгын зээрд халзан үрээ. Уралдаанч хүүхдийн дугаар 509.

Айргийн дөрөв : Завхан аймгийн харьяат Улсын алдарт уяач Б.Баярдоржийн хар үрээ. Уралдаанч хүүхдийн дугаар 301.

Айргийн тав : Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат О.Амгаланбаатарын хээр алаг үрээ. Уралдаанч хүүхдийн дугаар 282.

Шүдлэн насны морьдын уралдаанд Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Г.Баттулгын зээрд үрээ хол тасархай түрүүлж байсан ч хүүхэд нь мориноосоо унасан юм. Уралдаанч хүүхэд /509 дугаартай/ нэлээд туршлагатай байсан тул буцаж мориндоо мордон хурдалсаар айргийн гуравт орж ирлээ.

Маргааш буюу долоодугаар сарын 11-ний 08.00-11.30 цагт Азарганы уралдаан болно.

Шууд дамжуулалтыг Univion 74, Ddish 54 сигналаар ТВ24 телевизээр шууд хүлээн авч үзээрэй.

 

www.control.mn

www.controltv.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. UROLOGIST:Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802 2019-07-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?