СОЁЛЫН НААДАМ 12 ДАХЬ ЖИЛДЭЭ ХҮЙ ДОЛООН ХУДАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2019-07-11  

Монголын нүүдэлчний өв соёл, ардын урлагийг гадаад, дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготой Соёлын Наадмыг 2019 оны 7 дугаар сарын 11, 12-нд Хүй Долоон Худаг дахь “Монгол Наадам” цогцолборт зохион байгуулах гэж байна.

Тус наадмыг 2008 оноос эхлэн Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, Монголын Урлагийн Зөвлөлийн ажилчид, соёлын өв тээгчид, уран бүтээлчид зэрэг 200 гаруй хүн хамтран нэгдэж, сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн бөгөөд өдгөө Үндэсний баяр наадмын албан ёсны нэг гол хөтөлбөр болсон Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болоод байна.

Энэ жилийн Соёлын Наадмыг Соёл Урлагийн Их Сургууль (СУИС), Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хамтран зохион байгуулж байна.

Ерөнхий ивээн тэтгэгчээр соёлын өвийг дэмжигч Рио Тинто компани 3 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа ба дэмжигчээр Чингэлтэй дүүргийн ЗДТГ хамтран наадамчин олонд хүргэхээр ажиллаж байна.

Соёлын Наадмын талбайд “Сэрсэн тал” урлагийн тоглолт, “Морьтны гайхамшиг” шоу тоглолтыг 2 өдрийн турш өдөрт 3 удаа, мөн 7 сарын 11-нд  СУИС-ийн багш оюутнуудын “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжиг, Солонгосын “Жеол Дае Га” хамтлаг, “Их Монгол” хамтлагийн уран бүтээлчдийн хамтарсан “Салхийг мэдэр” хөгжмийн тоглолтыг олон нийтэд үнэ төлбөргүй толилуулна.

Соёлын Наадмын үеэр “Монголын нэг өдөр” нүүдэлчдийн соёлын хотхоныг “Монгол морь” сэдвийн хүрээнд шинэлэг агуулга, сонирхолтой хөтөлбөрүүдээр өргөжүүлэн, үндэсний соёлын биет бус өв, нүүдэлчин ахуйг наадамчид өөрийн биеэр мэдэрч, суралцах боломжийг олгож байна. Тухайлбал: Эх хэл, аман уламжлал, Ардын язгуур урлаг тоглоом наадгай, Уламжлалт зан үйл баяр ёслол, Ардын уламжлалт мэдлэг арга ухаан, Уламжлалт гар урлал, нум сум харваа, уран бичлэг, эсгий урлаг, үндэсний хувцас урлалын өртөөнүүдээр наадамчин олон зочлох боломжтой. Мөн дүрслэх урлагийн үзэсгэлэн үзэж, хөрөг зургаа зуруулах, нүүрээ будуулах, хөгжөөнт тэмцээн уралдаанд оролцох, Аварга Монгол баримлуудтай зураг авхуулах зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд та бүгдийг хүлээж байна.

Соёлын наадмын хэвлэлийн бага хурал 2019 оны 7-р сарын 8-ны өдрийн 12:00 цагт “Монгол Ньюс” ХХК-ны /25-р суваг телевиз/ байранд болох ба дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/CultureNaadam/ болон хуралд хүрэлцэн ирж авна уу.

 

Зохион байгуулагчид:                Соёл Урлагийн Их Сургууль

                                                         Монголын Урлагийн Зөвлөл

                                                         Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо

 

Ерөнхий ивээн тэтгэгч:            Рио Тинто компани

 

Дэмжигч:                                      Чингэлтэй дүүрэг, ЗДТГ

Номадик Экспедишн 

 

www.control.mn

www.controltv.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?