ИХ НАС: ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН ХАРЬЯАТ, ТОД МАНЛАЙ УЯАЧ Т.ГАЛБАДРАХЫН БОР МОРЬ ХУРДАЛЛАА

2019-07-11  

Үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаанд нийт 365 ажнай бүртгүүлснээс 260 гаруй нь гарааны зурхай руу хөдөлж 25км-т буюу хамгийн хол зайд шандас сорилоо. Дүрмийн дагуу эрлийз монгол морьд тусдаа уралдана. Монгол морьдыг ялгахдаа тухайн морины үүлдэр, гадаад төрх байдлаар нь ялгаж, морьдын нурууны өндрийг тогтоосон юм. Их нас 144 см өндөр байх ёстой.

Түрүү магнай:Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын бор морь. Уралдаанч хүүхдийн дугаар 209.

Аман хүзүү:Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Ц.Мөнххуягийн цавьдар-Уралдаанч хүүхдийн дугаар 307.

Айргийн гуравт:Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Х.Бадамсүрэнгийн хээр морь. Уралдаанч хүүхдийн дугаар 519.

Айргийн дөрөвт:Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Н.Баттөмөрийн хар морь. Уралдаанч хүүхдийн дугаар-881.

Айргийн тавд:Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд. Уралдаанч хүүхдийн дугаар-101.

Баяр наадмын Шууд дамжуулалтыг Univion 74, Ddish 54 сигналаар ТВ24 телевизээр шууд хүлээн авч үзээрэй.

www.control.mn

www.controltv.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?