Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр үргэлжилж байна. Эдгээр өдрүүдэд Хүй долоон худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 1400 гаруй алба хаагч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллаж байгаа юм.
Улсын Баяр наадмын Шууд дамжуулалтыг Univion 74, Ddish 54 сигналаар ТВ24 телевиз, Control Online TV, 21 аймгийн телевизүүд шууд дамжуулан үзүүлж байна. Та бүхэн сайхан наадаарай
ЦЕГ