Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна. Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааныг Дархан аварга Г.Өсөхбаяр 11 удаа магнайлсан бөгөөд энэ жил дахин магнайллаа. Уг даваанд Дархан аварга Г.Өсөхбаяр цэргийн заан О.Батжаргалтай оноолт таарч өвдөг шороодлоо.
Удаалаад Дархан аварга Ж.Мөнхбат 8 удаа, Дархан аварга Д.Цэрэнтогтох 4 удаа, Дархан аварга Х.Баянмөнх 2 удаа тус тус магнайлж байжээ.
Мөн дөрвийн даваанд одоогийн байдлаар, Улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн арслан Ц.Сандагдорж оноолт таарч, өвдөг шороодлоо. Улсын заан Н.Түвшинбаяр өвдөг шороодсон бөгөөд тэрээр аймгийн арслан Бат-Амгалантай оноолт таарсан юм.
Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813 Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 108 Ардын Хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын
Шууд дамжуулалтыг Univion 74, Ddish 54 сигналаар ТВ24 телевиз, Control Online TV, 21 аймгийн телевизүүд шууд дамжуулан үзүүлж байна.
Та бүхэн сайхан наадаарай