ГОЛ УСНЫ АЮУЛААС СЭРГИЙЛЖ, БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ ХАРАА ХЯНАЛТТАЙ БАЙЛГАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

2019-07-12  

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, иргэдэд туслах, үйлчлэх зорилгоор байнгын 24 цагийн 3 пост, мөрдөн шалгах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлгийг Төв цэнгэлдэх, Хүй долоо худгийн орчимд ажиллуулж байна.

Мөн Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туулын голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл голын эрэг дагуу хэв журмын болон завьт эргүүл ажиллаж байгаа юм. 2019 оны зургаадугаар сараас хойш 5 иргэн анхаарал, сонор сэрэмжгүй байдлаасаа болж амь насаа алдаад алдсан.

Иргэд та бүхэн баяр наадмын өдрүүдэд гол усны аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж,  архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Баяр наадмын Шууд дамжуулалтыг Univion 74, Ddish 54 сигналаар ТВ24 телевизээр шууд хүлээн авч үзээрэй. Та бүхэн сайхан наадаарай

www.control.mn

www.controltv.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?