Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, иргэдэд туслах, үйлчлэх зорилгоор байнгын 24 цагийн 3 пост, мөрдөн шалгах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлгийг Төв цэнгэлдэх, Хүй долоо худгийн орчимд ажиллуулж байна.
Мөн Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туулын голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл голын эрэг дагуу хэв журмын болон завьт эргүүл ажиллаж байгаа юм. 2019 оны зургаадугаар сараас хойш 5 иргэн анхаарал, сонор сэрэмжгүй байдлаасаа болж амь насаа алдаад алдсан.
Иргэд та бүхэн баяр наадмын өдрүүдэд гол усны аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Баяр наадмын Шууд дамжуулалтыг Univion 74, Ddish 54 сигналаар ТВ24 телевизээр шууд хүлээн авч үзээрэй. Та бүхэн сайхан наадаарай