Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813 Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 108 Ардын Хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын хурдан дааганы уралдааны түрүү тодорлоо.
Энэ жилийн хурдан дааганы уралдаанд 284 даага бүртгүүлснээс 177 гарааны зурхайгаас хөдөлжээ.
Түрүү магнай: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Г.Чинзоригийн хээр даага.
Аман хүзүү: Архангай аймгийн Хотонт сумын харьяат Р.Дуламсүрэнгийн хурдан халиун даага.
Айргийн гуравт: Дорнод аймгийн Халхгол сумын харьяат С.Батмөнхийн халтар даага.
Айргийн дөрөвт: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Ж.Эрдэнэбатын шаргал даага.
Айргийн тавд: Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Д.Амарсанаагийн хүрэн даага тус тус хурдаллаа.
Баяр наадмын Шууд дамжуулалтыг Univion 74, Ddish 54 сигналаар ТВ24 телевизээр шууд хүлээн авч үзээрэй. Та бүхэн сайхан наадаарай.