ЭНЭ ЖИЛИЙН ТҮРҮҮ БӨХӨӨР УЛСЫН АРСЛАН Э.ОЮУНБОЛД ТОДОРЧ, ШИНЭ АВАРГА ТӨРЛӨӨ

2019-07-12  

Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813 Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 108 Ардын Хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө. Улсын арслан Э.Оюунболд улсын аварга Н.Батсуурь-аар 9 давж баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 2 түрүүлэн АВАРГА цолны болзол хангааа.

ХЭНТИЙ АЙМГИЙН ӨМНӨДЭЛГЭР СУМЫН УУГУУЛ, ҮНДЭСНИЙ БӨХИЙН УЛСЫН АРСЛАН ЭНХТӨГСИЙН ОЮУНБОЛД ТӨРИЙН НААДАМД 22 НАСАНДАА ТҮРҮҮЛЖ, УЛСЫН АРСЛАН ЦОЛ ХҮРТЭЖ БАЙЖЭЭ.

Э.Оюунболд арслан1993 оны 3 сарын 12-нд  Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн.

Амжилт:

·2012 оны Хэнтий аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан

·2013 оны улсын наадамд 6 давж Улсын харцага

·2015 оны улсын наадамд 9 давж түрүүлэн Улсын арслан

·2016 оны улсын наадамд 7 даван шөвгөрсөн

·2018 оны улсын наадамд 5 даван шөвгөрч "Өсөх идэр" чимэг (нөхөн олгосон)

Ийнхүү Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813 Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 108 Ардын Хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь-аар 9 давж аварга цолны болзол хангалаа. Аваргыг давж аварга болсон шинэ аваргадаа баяр хүргэе. 

 

Шууд дамжуулалтыг Univion 74, Ddish 54 сигналаар ТВ24 телевиз, Control Online TV, 21 аймгийн телевизүүд шууд дамжуулан хүргэлээ. 

Та бүхэн сайхан наадаарай 

 

www.control.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?