Энэ жилийн наадамд түрүүлнэ гэдэг амлалтыг нутгаасаа сонгогдсон хоёр гишүүндээ амласан. Өнгөрсөн жилийн наадмаар 5-ын даваанд унасандаа маш их эмзэглэсэн. Сургамж ч авсан. Бүтэн жилийн турш бэлтгэлээ зугуухан хийсэн. Заалны барилдааны 4-д нь түрүүлсэн. Наадмын шөвгийн барилдаанд хүчтэй, бие хаа томтой, жинтэй бөхчүүдтэй үлдэнэ гэж тооцоолж оны эхэнд Оросын Дагестан улсад тусгай бэлтгэл хийсэн нь тус боллоо. Адьяахүү, Бямба нарын олон багшийн удирдлаган дор бэлтгэлээ базаасан. 2015 онд түрүүлсэн, тэр л бааздаа наадмын бэлтгэлээ хангасан. Сүүж ууланд бэлтгэл хийсэн Бат-Эрдэнэ багш маань улсын наадамд 12 түрүүлсэн байдаг. Тэндээ л наадмын бэлтгэлээ хийж 2 дахь түрүүгээ авч, нутгийн аварга, Бат-Эрдэнэ багшийгаа залгаж 16 жилийн дараа аварга болсондоо баяртай байна. Хэцүү хэцүү барилдаан хийсэн. Анар бас л хүчтэй, эвгүй байсан. Содномдорж арсланд хөмрүүлэнгээ алдсан. Үзүүр түрүүний барилдаанд Батсуурьт барьцгүй гуядуулах дөхсөн. Сүүлд, хүлээн авалт дээр таараад
С.ШИНЭСАР