Э.ОЮУНБОЛД: АМЛАСНАА БИЕЛҮҮЛЖ, НААДАМД ТҮРҮҮЛЛЭЭ

2019-07-15  

Энэ жилийн наадамд түрүүлнэ гэдэг амлалтыг нутгаасаа сонгогдсон хоёр гишүүндээ амласан. Өнгөрсөн жилийн наадмаар 5-ын даваанд унасандаа маш их эмзэглэсэн. Сургамж ч авсан. Бүтэн жилийн турш бэлтгэлээ зугуухан хийсэн. Заалны барилдааны 4-д нь түрүүлсэн. Наадмын шөвгийн барилдаанд хүчтэй, бие хаа томтой, жинтэй бөхчүүдтэй үлдэнэ гэж тооцоолж оны эхэнд Оросын Дагестан улсад тусгай бэлтгэл хийсэн нь тус боллоо. Адьяахүү, Бямба нарын олон багшийн удирдлаган дор бэлтгэлээ базаасан. 2015 онд түрүүлсэн, тэр л бааздаа наадмын бэлтгэлээ хангасан. Сүүж ууланд бэлтгэл хийсэн Бат-Эрдэнэ багш маань улсын наадамд 12 түрүүлсэн байдаг. Тэндээ л наадмын бэлтгэлээ хийж 2 дахь түрүүгээ авч, нутгийн аварга, Бат-Эрдэнэ багшийгаа залгаж 16 жилийн дараа аварга болсондоо баяртай байна. Хэцүү хэцүү барилдаан хийсэн. Анар бас л хүчтэй, эвгүй байсан. Содномдорж арсланд хөмрүүлэнгээ алдсан. Үзүүр түрүүний барилдаанд Батсуурьт барьцгүй гуядуулах дөхсөн. Сүүлд, хүлээн авалт дээр таараад

- Үнэн хүчирсэнгүй. Анх удаа л өрсөлдөгчдөө мөргүүлж, түрүүлж үзлээ гэж Батсуурь аварга сэтгэгдлээсээ хуваалцсан. Ирэх жилийн наадмаар Санжаадамба доошилж, Батсуурь дээшлэнэ. Миний хувьд энэ жил 8-ын даваанаас хойш тунасан. Ирэх жилээс тунаанаас мултрах болов уу? гэж бодож байна. Улам сайн барилдаж, цолоо ахиулахыг хичээнээ гэж тэрбээр www.control.mn мэдээллийн сайтын сурвалжлагчид ярилцлага өгөхдөө онцоллоо. 
 

 

С.ШИНЭСАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?