Б.БАТ-ЭРДЭНЭ: ТҮРҮҮЛЭХ БӨХ БОЛ 7-ЫН ДАВАА ХҮРТЭЛ ОГТ ТҮҮРТДЭГГҮЙ

2019-07-15  
Оюунболдыг аав, ээж нь 14 настай байхад нь Аварга дээд сургууль оруулж, надад шавь оруулсан. Жаахан дураараа дуу зан чанар ажиглагдаж байсан, багаас нь. Амжилтанд бол эрт хүрсэн. 20 насандаа улсын цолонд хүрч, 22 насандаа Улсын наадамд түрүүлсэн. Хол явах бөхийн шинж төрхийг өөртөө агуулсан бөх бол яах аргагүй Оюунболд. Улсын наадамд түрүүлж, арслан цолонд хүрснээс хойш "нэлээд ниссэн " дээ. Багшдаа ч олдохгүй шахам. Харин өнгөрсөн жилээс бөхийн барилдаандаа анхаарах болсон. Надтай тогтмол уулзахгүй ч, фэйсбүүкээр харьцах болсон. Наадмын үеэр утсаар ярьж, ам авах талаар надаас зөвлөгөө авья гэсэн. - Хүнээс бүү асуу. Өөрөө л шийд гэдэг хариуг би өгсөн. Энэ жилийн наадмын тухайд би Хүй доло худаг дээр наадсан. Зургаагийн даваа дууссаны дараа л цэнгэлдэх рүү хөдөлсөн.
Оюунболдын хувьд 6 давсан байсан. 7-ийн давааг нь ажигласан. Илүү л харагдсан. Ер нь л түрүүлэх бөхчүүд 7-ын давааг ажрахгүй л давдаг. Тэгэж л харагдсан. Оюунболдын өвөө, миний ээж хоёр бол холын садангууд. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумынх, манайхан. Нэг сумаас хоёр аварга төрнө гэдэг бол ховорхон тохиолдол. Шавь Оюунболд маань аваргуудын эгнээнд орж ирсэнд баяртай байна. Бөх хүний ёс жаяг, жудаг гэж нэг юм бий. Түүнийгээ л сахиж чадвал, Оюунболдод олон түрүү бий дээ. Улсын наадамд 12 түрүүлсэн нэг нутгийн, нэг сумын дархан аварга, багш Бат-Эрдэнэ шавийнхаа тухай ийнхүү Control.mn сайтад хүүрнэлээ.
 
www.control.mn
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?