“ГАЙХАМШИГТ АЯЛАЛ” АЯНЫ ЭХНИЙ 5 ТОХИРЛЫН ЭЗЭД БАЛИ АРЛААР АЯЛАХ БАТЛАМЖАА АВЛАА

2019-07-16  

ХААН Банкнаас орон даяар зарласан “Гайхамшигт аялал” картын урамшуулалт аяны эхний 5 тохирлын эзэд 07-р сарын 04-ний Пүрэв гаригт МҮОНТ-ийн 1-р сувгийн шууд нэвтрүүлгээр тодорсон билээ.

Бүгд Найрамдах Индонез Улсын Бали арлаар аялах азтай харилцагчдаар Г.Зундуй-Очир, С.Баянчулуун, О.Баянбилэг, С.Ванчинхүү, Д.Долгорсүрэн нар тодорч, батламжаа авлаа. Ийнхүү байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соёл хосолсон Бали арлаар аялж, “Гайхамшигт аялал”-ыг бүтээх харилцагчиддаа баяр хүргэе.

Аяны хүрээнд харилцагчид ХААН Банкны бүх төрлийн картаа ХААН Банкны карт уншигч ПОС төхөөрөмж дээр болон гадаадад уншуулаад сар бүр нийт 300,000 төгрөгийн гүйлгээ тутамд 1 тохирлын эрх аван урамшуулалд оролцох эрхтэй болох юм.

Тус аян 07-р сарын 31-ний өдрийг дуустал орон даяар үргэлжлэх бөгөөд дараагийн 5 тохирлын эздийг 08-р сарын 04-ний Ням гаригт МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр тодруулна.

Та аяны тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.khanbank.com хаягт хандан эсвэл 1800-1917 дугаарт залгах боломжтой.

Та тохирлын эрхтэй болсон эсэхээ мэдэхийг хүсвэл 131917 руу AYALAL гэсэн мессежийг илгээгээрэй.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?