ЯПОНЧУУД МОНГОЛЫН НААДМЫГ ЦОМТОЙ БОЛГОЛОО

2019-07-16  

Сумогийн түрүүлсэн бөхөд гардуулдаг хэмжээний "Тоёото" цомыг энэ жилийн түрүү бөх Оюунболдод анх удаа гардууллаа. Наадмын түрүү бөхийг "Ланд круйзер-200"-аар сүүлийн жилүүдэд байлж ирсэн "Тоёото" компанийнхан Монголын наадмыг ийнхүү цомтой болгох эхлэлийг тавилаа. Батноров хийцийн аргыг ашиглан дан гар аргаар бүтээсэн 90 см өндөр, 60 кг жинтэй , алт, мөнгө, эрдэнийн чулуу шигтгэсэн байна. Уг цомын суурийг ногоон гартааман чулуугаар хийж, тулгуур дөрвөн багана дээр улаан хас, ногоон хаш, гартаам, номин эрдэнийн чулууг шигтгэн, оройд нь хангарьд, луу, бар, арслан зэрэг хүчит амьтдыг алтаар урлан, оройд нь мөнгөн аягыг байрлуулсан байна. Улс хувьсгалын 98 жилийн ойд үнэн хүчийг үзэж түрүүлсэн арслан Оюунболд аварга цолонд хүрч, дээр нь Улсын наадмын цомыг гардсан анхны бөхөөр тодорлоо.

 

 

С.ШИНЭСАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?