МӨНГӨӨР УЛСЫН ЦОЛ ХҮРТСЭНЭЭС МӨНГӨНБААТАР ШИГ АЙМГИЙН ЦОЛТОЙ ЯВСАН НЬ ДЭЭР

2019-07-18  

Ийм үг бөхчүүдийн дунд гарсан байсан. 2016 оны Улсын баяр наадмаар өөрийн хүндэлж явдаг Мөнгөнбаатар арслантай тавын даваанд тунасан. Ийм мундаг бөхөд унасан ч харамсахгүй, санасан мэхээ хийгээд, шударга өрсөлдье гэж санасан. Харин өөрөөсөө сул өрсөлдөгчтэй хүч үзэн өвдөг шороодвол харамсана л даа. Өмнө нь түүнтэй 3 удаа таарахдаа өрсөж мэх хийн, хариу мэхэнд орж унаж байсандаа дүгнэлт хийж, хүлээцтэй, тайван, тогтож барилдахыг илүүд үзсэн. 

Мөнгөнбаатар арслангаар давж улсын цолд хүрсэн тэр агшинг мартахын аргагүй. Цолны болзол хангачихаад, есөн хөлт тугаа тойрон дэвж байхад үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж төрдөг юм билээ. Хамгийн залуу начингийн хувьд даагаар нэмж шагнуулсан. Шударгаар улсын цолонд хүрсний хувьд бусад бөхийг ч шударгаар улсын цол хүртээсэй гэж хүсдэг. 

 

 

 

"Өнөөдөр" сонин, сэтгүүлч Х. Уянга

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?