ХЭТЭРХИЙ ТУРАНХАЙ БАЙГАА БОЛ ТА ЭРҮҮЛ МЭНДЭЭ АНХААРАХ ЦАГ НЬ БОЛСОН

2019-07-19  

Жингийн дутагдал гэж юу вэ?

Энэ бол дэлхий дээрх эрүүл мэндийн томоохон асуудал мөн. Хэвийн жинтэй хүмүүс илүү урт насалдаг.Харин жингийн дутагдалтай  бол таны бие эрүүл биш байгаагийн нэг илрэл юм. Учир нь  таны биед хэрэгтэй өөх тос, уураг хангалтгүй байгаа гэсэн үг. Ялангуяа, эмэгтэйчүүдийн дунд хэт туранхай байх тохиолдол эрчүүдийнхээс 2-3 дахин их байдаг. Жин багатай хүмүүсийн дунд булчингийн сулрал, олдмол сэтгэцийн өвчин тусах зэрэг эрсдэл түгээмэл байдаг аж.

Жингээ эрүүлээр бас хурдан нэмэхийг хүсч буй хүмүүст, хоол судлаачдын зөвлөгөөг хүргэж байна. 

Юу ч идээд жин нь нэмэгдэхгүй, маш туранхай, хүмүүс хүссэн хувцсандаа өөрийнхөөрөө сайхан харагдахад бэрх байдаг. Иймд жингээ эрүүлээр бас хурдан нэмэхийг хүсч буй хэн бүхэнд шинжлэх ухаанаар батлагдсан, хоол судлаачдын зөвлөгөөг хүргэж байна.

Судалгаагаар жингийн дутагдалтай байх нь эрчүүдийн эрт нас барах эрсдэлийг 140, эмэгтэйчүүдийг 100 хувиар нэмэгдүүлдэг гэжээ. Харин таргалалт энэхүү эрсдэлийг 50 хувиар нэмэгдүүлдэг гэдгийг онцлох хэрэгтэй.

Түүнчлэн жин багатай байснаар дархлааны систем алдагдаж, элдэв халдварт өртөх эрсдэл нэмэгддэг байна. Үүнээс гадна үе мөчний өвчин, үрэвслүүд нэмэгдэх талтай.

Жингээ эрүүл аргаар хэрхэн нэмэх вэ?

Жингээ нэмэхийг хүсвэл эрүүл аргыг сонгох нь маш чухал юм шүү.

Нарийн боов, хийжүүлсэн ундаа зэрэг нь жин нэмдэг ч эргээд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Харин үүний оронд булчингийн массаа эрүүлээр нэмэх аргыг сонгоорой. Учир нь өөх тос, таргалалт хэвийн жинтэй хүмүүсийг ч зүрхний өвчин, чихрийн шижинд хүргэх эрсдэлтэй.Хоол судлаачдын зөвлөснөөр:

  • Шатааж чадах хэмжээнээсээ илүү илчлэг идэх
  • Өдөрт идэх ёстой илчлэг дээр өдөр 300-500 ккал нэмсэн хүнс идэх
  • Уургаар баялаг хоолыг түлхүү ид.Үүнд:(мах, загасны мах, өндөг, шош, самар зэрэг)
  • Өдөрт 3 удаа илчлэг сайтай, нүүрс устай, өөх тостой хоол идэж байгаарай.
  • Түргэн хоол идэхээс зайлсхийх хэрэгтэй.

Мөн хүний амьдралын буруу хэв маягаас болж жингийн дутагдал үүсдэг.Тухайлбал:

  • Чихрийн шижин: Чихрийн шижин өвчний үед жингийн бууралт бий болдог.
  • Хавдар: Хорт хавдар бие дэх илчлэгийг байнга шатааснаар жингээ алдах магадлалыг бий болгодог.
  • Халдвар: Янз бүрийн шимэгч, сүрьеэ өвчин, ДОХ.
  • Буруу хооллолт: Туранхай хүн өөрийгөө тарган гэж бодох нь нэг ёсны сэтгэцийн өвчин юм. Өдөрт авах ёстой илчлэгээ авахгүй бол өвчин тусах магадлал ихэснэ.
  • Бамбай булчирхайн асуудал: Бамбай булчирхайн хэт идэвхтэй үйл ажиллагаа нь бодисын солилцоог хурдасгаснаар жингийн дутагдал үүсгэдэг.Иймээс та жилдээ 2 удаа шинжилгээнд заавал хамрагдаарай.

Хэрвээ та жин багатай бол эмчид хандаж юунаас болж байгаагаа тодруулах хэрэгтэй. Зөв шалтгаанаа олж чадвал жингийн дутагдлаас сэргийлж чадна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.HIDOCTOR.MN ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН ПОРТАЛ САЙТ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ннннн:Сайн байна уу. Би 23 настай Эрэгтэй 180см 65кг. зуны улирал их хэцүү санагддаг бусадтай адилхан подволк Өмсөж сэрүүхэн явмаар л байна даанч хэт туранхай болохоор их санаа зовдог. Яаж жоохон жин нэмэх вэ? Зөвлөгөө өгөөч 2020-05-18
Зочин:Би бас хэт туранхай зун бас подвоок эдр өмсөж явмаар байдаг шалтгаан нь тодорхойгүй надд өвддөг юм байхгүй бас шингэн алдах гүйлгэх шинж тэмдэг илэрдэггүй харин ходоод асуудалтай эрүүний доогуур юм гардаг тэрнээс өөр асуудал байхгүй олонч юм судаллаа Ходоод, нойр булчирхай, бамбай булчирхай, энэ 3 л асуудалтай бол таргалдаггүй гэсэн мэдээллүүд интэрнэт ээр дүүрэн байх юм одооноос эрчимтэй шинжилгээ өгч ходоод гэдэсний шинжилгээнүүд өгж байгаа шинжилгээний хариугаа эмчид үзүүлэхэд бүх юм хэвийн байна гэх юм хаха тэгээд яг яагаад тарг****гүй байгаа юм гэхээр би мэдэхгүй юм гэхийн Цагаан хорхойны эм уух гээд авса ALLCOM гэдэг эм Эхлээд асуудалтай байгаа эд эрхтнээ эмчлээд хоолны гам бариад. Эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж эхэлнэ бас Кекс хийх ёстой гэх юм хүмүүсийг харах нээ хүүхэдтэй болоол тарглахын Байгалын физлогоос бас болдог байх 2020-07-13
Зочин :Би бас нилээд туранхай. Төрснөөс хойш бүүр их турж байгаа. Хүссэн хувцасаа өмсөж чадахгүй байх хэцүү юмаа 2020-08-17
ддд:хариулж байгаа хүн байнуу энд хахаха 2021-06-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?