ТА САЙН ЯВЖ ИРЭВ ҮҮ? ТА САЙН ЯВЖ ИРЭЭРЭЙ!

2019-07-20  

Монголчууд холоос ирэх нэгнээ,

- Сайн явж ирэв үү? гэж угтдаг.

Хурдан давхиж ирэв үү? гэж хэзээ ч асуудаггүй заншилтай. Харин хол явах нэгнээ,

-Сайн яваад ирээрэй гэж ерѳѳдѳг. Тэгвэл Замын Цагдаагийн Газраас хэрэгжүүлж буй " Яараад яах вэ? " аян бол чухамхүү дээрх угталт, үдэлтийг бүрэн тусгасан нүдээ олсон ажил болжээ. Энэ сард автын осол мэдэгдэхүйцээр буурсан нь ч энэ аяны ач холбогдол, үр нөлөө юм. 

Тэгвэл энэхүү " Яараад яах вэ" аяныг хэрэгжүүлэгчийн нэг Тээврийн Цагдаагийн Урьдчилан сэргийлэх олон нийтийн хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Чимэдбатыг ЦЕГ-аас "Цагдаагийн гавьяа" медалиар шагнасан байна. Ахлах дэслэгч Чимэдбатаар уламжлуулан аав, ээжийн олон хүүгийн амь насыг эрсдэлээс хамгаалах буянтай сайхан үйлсийг гардан гүйцэтгэж буй Тээврийн Цагдаагийн хамт олонд баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье. Control.mn сайтын хамт олноос

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Jolooch:Sain ajil bolson shvv. Amjiltig husie 2019-07-20
Эрхэмбаяр:Улам их амжилт гавьяаг хүсье цагдаа нартаа 2019-07-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?