25-НЫ ПҮРЭВ ГАРАГААС 4 АВТО ЗАМ НЭГ ЧИГИЙН ХӨДӨЛГӨӨНТЭЙ БОЛНО

2019-07-22  

Тээврийн цагдаагийн албанаас 7 сарын 25-ны Пүрэв гарагаас эхлэн замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор дараах замуудыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж байгаа бөгөөд жолооч нарт энэхүү замын хөдөлгөөний чиглэл, зохион байгуулалтад бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Чингэлтэй, Баянзүрх дүүрэг орчмын зарим замыг нэг чигийн урсгалтай болгохоор болсон байна. 

Чингэлтэй дүүрэг 1-р хороо буюу Ард кино театр, 23-р сургууль, Мөнгөн завьяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замуудыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байна. 

Чингэлтэй дүүрэг, 2-р хороо буюу Голомт банк, "Компьютер ланд" төв орчмын зарим замууд

Баянзүрх дүүрэг, 6-р хороо буюу Баянзүрх захын баруун болон урд гудамж

Баянзүрх дүүрэг, 4-р хороо буюу Жуковаас Гялс төв хүртэлх зам нэг чигийн хөдөлгөөний зохицуулалтад орно. 

 

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?