ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

2019-07-22  

Нийслэлийн орон сууцны корпорациас өнөөдөр 17:00 цагт түрээсийн орон сууцны бүртгэлийг эхлүүлэхээр болсон байна. 
Тодруулбал, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг дахь "Буянт ухаа-2" хороололд зорилтод бүлгийн 972 айлыг орон сууцанд хамруулах ажлыг ирэх арын 5-ыг хүртэл цахимаар бүртгэх аж.

Энэ хүрээнд иргэдийг түрээслэх, түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэрээр нийт найман зорилтод бүлгийн айл өрхүүд хамрагдах юм. 
Үүнд: Ахмад настан, төрийн албан хаагч, залуу гэр бүл, хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн бүлгийн иргэд бүртгүүлэх боломжтой талаар Нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээллээ.

Харин иргэд өөрсдийн мэдээллээ үнэн зөв бөглөхгүй бол сонгон шалгаруулалтад тэнцэхгүй болохыг анхаарна уу? 

 

 

О.Гоо-Оюун  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?