ТА ТАРГАН БОЛ ЯГ ОДООНООС ЭХЭЛЖ ЖИНГЭЭ ХАСАЖ ЭХЛЭЭРЭЙ, ЭС ТЭГВЭЭС…

2019-07-23  

Хүн төрөлхтний чимээгүй тахал гэж нэрлэгдэх таргалалт нь хүний биед шаардлагатай үед ашиглах өөхний нөөц буюу депо гэж байдаг аж . Таргалах үед эдгээр депод хэт их хэмжээний өөх хурамтлагдаж биеийн жин нэмэгдснээр таргалалт үүсгэдэг байна. Таргалалт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст харилцан адилгүй явагддаг. Эрэгтэй хүний онцлогоос хамаарч илүүдэл өөх нь гэдэс, түүнээс дээш хэсэгт хурамтлагддаг. Харин эмэгтэйчүүдийн хувьд таргалалтын үед гуя, өгзөгний хэсгээр илүү өөхлөлт явагддаг байна.

Таргалалтын хэлбэрүүд:

 Хөнгөн хэлбэрийн таргалалт – Хүн биедээ авах ёстой шим тэжээлийн хэмжээгээ бүрэн  зарцуулж чадлаагүйн уламаас болж үүссэн таргалалт юм.

 Хам шинж үүдэлтэй таргалалт: Хавагнах, хоолны шингэц муу, үе мөчний үрэвсэл, мэдрэлийн ядаргаа зэргээс үүдэлтэй бодисын солилцооны үйл ажиллагаа дутагдалтай байх нь гол шалтгаан болдог.

Төрсөний дараах үеийн таргалалт: Жирэмсэн байх үедээ бүсгүйчүүд хэвлийдээ тээх урагтаа хэрэгцээт шим тэжээлийг өгөх үүднээс хоолны дуршил нэмэгдэж үүнээс үүдээд хоолны дэглэм алдагдах зэрэг нь таргалалт үүсэх шалтгааныг бий болгодог. Биеийн жин нэмэгдэн таргалалт үүснэ. Энэ үед хэтэрхий ихээр идэх нь таргалалтыг амархан үүсдэг.

Бага насны хүүхдийн таргалалт: Бага насны хүүхдийн таргалалтын гол шалтгаан нь ихэвчилэн түргэн хоолнууд, цагийн хуваарьгүй хооллолт ба чихрийн шижин мөн удамшлийн гарал зэрэг  байдаг. Хэт таргалалт нь бага насны хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлдөг гэж үздэг ба өөрийгөө илэрхийлэх чадвар муу, аймхай хулчигар, өөртөө итгэх итгэлгүй болох зэрэг хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөө их аж.

Таргалалт үүсэх шалтгаан:

  • Илүүдэл хоол тэжээл
  • Хөдөлгөөний хомсдол
  • Удмын таргалалт
  • Гормоны өөрчлөлт
  • Эмийн хэрэглээ
  • Жирэмслэлт
  • Нойрны дутагдал
  • Сэтгэл санааны гутралаас болж хэт их идэх
  • Тамхи татснаар биеийн илчлэн шатаах үйл явц удааширах гэх мэт зүйлс таргалалт үүсгэдэг байна.

Таргалалтаас үүсэх өвчин эмгэг:

  • Чихрийн шижин
  • Зүрх судасны өвчин, түүний дотор зүрхний шигдээс
  • Судас хатуурах өвчин
  • Даралт ихдэх өвчин
  • Цус харвалт
  • Хорт хавдар
  • Үргүйдэл зэрэг өвчнүүдийг эх үүсвэр болдог байна.

 Таргалалтын үед илрэх шинжүүд нь биеийн жин нэмэгдэх, ойр ойрхон амьсгаадах, ядрах, уур уцаартай болох, зүрхний цохилт ихсэх, хоолондоо цадахгүй байх зэрэг энгийн зүйлээс таргалалт нь илэрдэг.

Урьдчилан сэргийлэх:  Таргалалтаас урьдчилан сэргийлэх нь маш энгийн зүйлээс эхэлдэг.  Зөв амьдралын дадал зуршил, дасгал хөдөлгөөн хийх, шим тэжээлийн хэрэглээгээ зөв зохистой авах, өөх тосны хэрэглээг хэт хязгаарлаж болохгүй учир ч нь кальци, төмөр, цайрын дутагдалд орох магадлалтай, зөв хоололт зэргийг  энгийн зүйлсийг дадал зуршил болгосноор таргалалтаас урьдчилан сэргийлж чадна.

Чихрийн шижин өвчин

Чихрийн шижин өвчин нь  нойр булчирхай  хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин нь бие эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг бодисын солилцооны бүлэг өвчин. “Чихрийн шижинтэй тэмцэх” өдрийг жил бүрийн 11 сарын 14-нд дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрөөдөг уламжлалтай.

Чихрийн шижинтэй өвчин нь ОУ-ын нийгэмлэгийн  сүүлийн үеийн тооцоогоор дэлхийн хэмжээнд чихрийн шижин өвчинтэй 382 сая хүн амьдарч байгаа бөгөөд 2035 он гэхэд 592 саяд хүрч дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өвчинд өртөх магадлалтай гэж мэдээлжээ.

Чихрийн шижингийн үед хүний цусан дахь сахарын хэмжээ өндөр болдог. Цусан дахь сахарын хэмжээ ихэснээр илрэх шинж тэмдэгүүд: Ойр ойрхон шээс хүрэх, цангамхай буюу ам хэт цангах, хэт их идэмтгий орох шинж тэмдгүүд илэрдэг байна.

 Чихрийн шижин өвчин нь үндсэн өвчин бус өөр өвчний суурин дээр үүсч буй эмгэг юмаа. Уг өвчин нь нойр булчирхайн үрэвсэл, халдвар, таргалалт, хорт хавдар зэрэг өвчнүүд дээр суурилдаг байна.

 Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд зөв дадал зуршлыг бий болгох. Үүнд: эрүүл зөв хооллолт, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, хорт зуршлаас татгалзах, жингээ хэвийн хэмжээнд барих, тогтмол эрүүл мэндийн үзлэг, хяналт хийлгэж цусан дахь сахараа тогтмол хянуулах зэргээр урьдчилан сэргийлэх боломжтой.

Зүрхний шигдээс

Зүрхний шигдээс буюу Миокардын инфракт нь зүрхний булчинг тэжээх артерийн судас нь ямар нэгэн шалтгаанаар бөглөрснөөс зүрх цусан хангамжаар дутагдан үхжих гэж тодорхойлжээ.  Зүрхний булчин ба түүний тэжээдэг титэм судсанд холестрол цугларч, цусны судасны дотор хананд бөөгнөрөл үүсгэдэг байна.

Цусны судас бөглөрч, зүрхний булчингийн хэсэг газар цусгүйдэж, тэжээл дутагдсаны улмаас үхжил үүсэхийг зүрхний шигдээс буюу инфаркт, зүрх хаагдах гэж нэрлэнэ.

Зүрхний шигдээсийн өвчний шинж тэмдэгүүд: Зүрхний шигдээсийн шинж нь цээжээр хүчтэй өвдөж, амьсгал давчдах. Цээж хорсох, хоолой руу шахах мэдрэмж төрөх, өвчүүний ар талд өвдөх, өвчин намдаах тариа үр дүнгүй байх, бөөлжис цутгах, муужирч унах зүрхний хэм алдагдах гэх мэт шинж тэмдэг илэрнэ.

Шалтгаан нь судасны хатуурал гэхээс өөр бас хүчин зүйлс нөлөөлдөг байна. Үүнд: удамшил, цусан дахь холестерин ихсэх, тамхи татах, архидалт, таргалалт, хөдөлгөөний дутагдал, даралт ихсэх, чихрийн шижин, стресс зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг.

Урьдчилан сэргийлэх:

  • хорт зуршлаас татгалзах/ тамхи татах, архидалт/
  • даралтаа тогтмол хэвийн хэмжээнд байлгах
  • жингийн илүүдэлгүй байх
  • сэтгэл санаагаа тайван байлгах
  • зүрхний цахилгаан бичлэг хийлгэх зэрэг

Эдгээр зүйлсийг тогтмол хийснээр зүрхний шигдээс өвчнөөс  урьдчилан сэргийлж чадна.

Судас хатуурах өвчин

   Судас хатуурал  буюу артерийн шохойжилт гэдэг нь артерийн судасны системийн өвчин бөгөөд энэ тохиолдолд судасны хананд цусны өөх тос, тромбо (бүлхэрсэн буюу өтгөрсөн цус), холбогч эд зэрэг нь тунадас байдлаар цугларч судсаар гүйх цусан хангамжийг багасгадаг өвчин юм.

 Судасны нарийслын үед цусанд бүлэн үүсч зүрхний бусад өвчин хүргэх аюултай. Өөрөөр зүрхнээс хүчил төрөгч болон шим тэжээлээр баялаг цусыг биеийн бусад хэсгүүдэд тараадаг судсууд хатуурч улмаар бусад эрхтнүүдэд очих цусан хангамж багасахыг судасны хатуурал гэнэ. Эрүүл судсууд нь уян хатан байдаг бол судасны хатуурлын үеэр судасны хана хөшиж хатуу болдог.

Судас хатууралтын шинж тэмдэг:

Судасны хатуурал нь удаан хугацааны туршид явагддаг тул ихэвчлэн шинж тэмдэг ажиглагдахгүй. Харин судас маш нарийн болсон эсвэл цусанд бүлэн үүссэн тохиолдолд бусад эрхтнүүдийн цусан хангамж дутагдаж, шинж тэмдгүүд илэрч эхэлнэ. Зарим тохиолдолд бүлэнтэй цус нь цусан хангамжийг бүрэн хааж зүрхний шигдээс болдог. Судасны нарийслын үед дараах шинж тэмдгүүд ажиглагддаг байна.

       Үүнд:

  • Зүрхний артерийн судас нарийссан бол цээжээр дарж өвдөх, цээж хатгуулж өвдөх
  • Тархины судас нарийссан бол гар хөл бадайрах, ярихад түгдрэх, нэг нүд үе үе харахаа болих, нүүрний булчин сулрах зэрэг ажиглагдах бөгөөд шинж тэмдгүүдийг үл тоон удаан явбал цус харвалт болох аюултай.
  • Гар хөлийн судас нарийссан бол алхахад өвдөх, гараа хөдөлгөхөд өвдөх
  • Бөөрний судас нарийссан бол бөөрний дутагдалд орж, цусны даралт ихсэх зэрэг шинж тэмдэг ажиглагдана.

Судасны хатууралын шалтгаан нь судасны хатуурал, нарийсал нь идэр наснаас эхлэн урт хугацааны туршид явагддаг гэж үздэг. Мөн судасны ханын гэмтэл юм. Гэмтэл хэд хэдэн  шалтгаанаас үүсдэг.

  • Цусны даралт өндөр байх
  • Хлостеролын түвшин өндөр байх
  • Цусан дахь триглицеридийн хэмжээ их байх
  • Тамхи татах
  • Хэт таргалалт
  • Чихрийн шижин
  • Бусад өвчнөөс үүдэн үрэвссэн бол судасны дотор хана гэмтдэг.

Артерийн судасны дотор хана гэмтэхэд цусны эсүүд болон бусад зүйлс гэмтсэн хэсэгт очиж наалдан судсыг нарийсгана. Олон жилийн туршид тослогууд болон хлостеролын агууламжтай бусад бодисууд гэмтсэн хэсэгт бөөгнөрсөөр судасны хатууралтай болоход хүргэдэг байна.

 Судас хатууралт нөлөөлөх хүчин зүйлс: Цусны даралт өндөр байх, хлостеролын түвшин өндөр байх,тамхи татах, хэт таргалалт, чихрийн шижин, удамшил, зохисгүй хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг ордог байна.

  • Зөвлөмж: Судасны нарийсалт нь холестрины хэмжээ хэт их байх, цусны даралт ихсэх 2 шалтгаанаас үүсдэг. Холестрины хэмжээг зохистой түвшинд байлгахын тул хүнсэнд анхаарал хандуулах нь зүйтэй. Хүнс нь судасны хатуурал явагдаж байгаа тохиолдолд эерэг нөлөө үзүүлнэ. / арвайн гурил,хар цай, кальциар баялаг хүнс (сүү, тараг, бяслаг ) загасны тос, ногоон цай/

Эх  сурвалж: www.hidoctor.mn  Эрүүл мэндийн нэгдсэн портал сайт 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?