Ливерпүүлийн од, Аваргуудын Лигийн аварга, Египтийн шигшээ багийн ахлагч Мохаммед Салахад жилийн 15 сая еврогийн цалинг Реал Мадрид баг санал болгосон байна. 15 сая евро бол Премьер Лигийн тоглогчдын түүхэн дэх хамгийн өндөр үнэ гэж Ску спорт бичиж байна. Харин Мохаммед Салах жилийн 15 сая евро биш, Роналдогийн авч байсан цалинг нэхсэн байна. Энэ бол жилийн 30 сая евро юм гэж Реал Мадрид багийн тамирчны асуудал хариуцсан менежер Дон Балон тодотголоо. Тэрбээр Салахын хэлж нэрлэж буй үнэ ханшийг бид зөвшөөрөх боломжгүй гэж үзэж буйгаа ч илэрхийлсэн байна. Тиймээс Ливерпүүлийн фанатууд Салахыг Реал Мадридад алдана гэж санаа зоволтгүй гэж түүний хамтран тоглогч Мане хэлсэн байна.
Э.ОТГОО