Мөнгө тараах, улс төрийн наймаа арилжаа хийх, төрийн албыг төрлийн алба болгох, хувийн эрх ашиг сонирхолоо улс орон, ард иргэдийн эрх ашгаас дээгүүр тавьж ирсэн нь тогтолцоотой холбоотой. Үүнийг өөрчлөхийн тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс сонгуулийн хуулийн тогтолцоог Үндсэн хуульд тодорхой зааж, түгжиж өгөх нь зөв. Тэгэхгүй бол УИХ-д тухайн үедээ олонхи болсон улс төрийн нам сонгууль бүрийн өмнө сонгуулийн хуулийг өөрсдөдөө ашигтай хувилбараар өөрчилж, бужигнуулдаг явдал зогсохгүй. Хөдөлмөрийн Үндэсний Намын хувьд Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн сонгуулийн холимог тогтолцооны саналыг дэмжиж буй. Ерөнхийлөгчийн санал дотроос хамгийн чухал, зарчмын санал нь сонгуулийн холимог тогтолцоо гэж дүгнэж байна. Энэ бол парламентийн засаглал, олон намын тогтолцоог дэмжих цорын ганц зөв хувилбар.
"Өнөөдөр" сониноос ишлэв