Х.БАЯНМӨНХ: "УВС НУУР" БӨХИЙН ДЭВЖЭЭ НААДМЫН ТҮРҮҮГ АВАХЫН ТӨЛӨӨ Л ЯВДАГ

2019-07-24  

"Увс нуур" бөхийн дэвжээ их шөвгийн даваануудад л анхаардаг учраас бусад даваануудад төдийлөн ач холбогдол өгдөггүй. Энэ жилийн улсын наадмын их шөвөгт үлдэх байх гэж найдаж байсан олон бөх доогуур даваанд уналаа. Гэхдээ ирэх жилийн наадам гэж бий. Манай дэвжээний хувьд түрүүлж чадаагүй ч, чухал ахиц гаргасан. Энэ жилийн наадамд үзүүрлэснээр аварга Н.Батсуурь зүүний талын магнайд даян аварга Өсөхбаярын дараа гарах эрэмбэтэй боллоо. Тэгснээрээ чансаагаараа аварга Санжаадамбын өмнө орлоо гэсэн үг. Тэгснээрээ их шөвгийн найм, дөрвөн бөх үлдэхэд түрүүлж ам авах давуу байдлыг Батсуурь аварга эдлэх болно. Оюунболдын хувьд сайхан барилдаж түрүүллээ. Түүнийг үзүүр, түрүүнд үлдэнэ гэдэгт би итгэлтэй байсан.

 

"ЗУУНЫ МЭДЭЭ" сониноос ишлэв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?