МОНГОЛЫН ХУУЛЬ АВИЛГАЧ, УЛСЫН ӨМЧИЙГ ШАМШИГДУУЛАГЧДЫН ТОЛГОЙГ "ИЛЖ" БАЙНА

2019-07-25  

Ерөнхий сайд М.Энхсайханы багийн гишүүн, МҮАН-ын лидерүүдийн нэг О.Сономпилд 4 жилийн хөнгөн ял эдлүүлэх, 226 сая төгрөгийн торгууль тавьсан шүүгчийн тогтоол гарсныг иргэд дургүйцэн хүлээн авч байна. Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан, авилга авсан нь тогтоогдон шүүхээр таслагдсан О.Сономпил нь ах Чимэдцэрэнгийн( ослоор нас барсан ) нэр нөлөөгөөр УИХ-д орж ирж, ахынхаа "Залуу Монгол" корпорацийг нь түшиглэж бизнесээ өргөжүүлсэн нэгэн. Тэрбээр Эрчим хүчний сайд, Батлан Хамгаалах Яамны сайдаар удаа дараа ажиллаж байхдаа яамныхаа тендер болон бусад худалдан авалтуудад авилга үйлдэж байсныг шүүх тогтоож, шийдвэрээ гаргалаа.

Гэвч ердийн хөнгөн нөхцөлд 4 жил ял эдлэх , дээр нь 226 сая төгрөгийн торгууль төлөх нь хууль бусаар хөрөнгөжсөн Сономпилийн хувьд "инээдтэй торгууль" гэж иргэд дүгнэж байна. Түүнийг 4 жилийн ялаа ч эдлэхгүй, хоёр жилийн дараа Улс хувьсгалын 100 жилийн ойгоор өршөөлийн хуулиар суллагдахаа мэдэж буй ч гэж таамаглаж байна. Тиймээс төрийн өндөр албанд байхдаа авилга авсан, улсын хөрөнгийг шамшигдуулсан хүмүүсийн хөрөнгийг нь улсын өмч болгон хурааж, бүх насаар нь хорьдог, өршөөлд хамруулдаггүй хуулийн хатуу заалттай болох нь зөв гэж шударга ёсыг хүсэж буй иргэд хэлж байна.

 

О.НОМИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
уурхайчин:монголд хууль хэнд үйлчилдэг нь тодорхой шүү жишээлбэл ажлаа хийдэггүй албан тушаал сахиж суудагуудад биш хичнээн жил амьдрах бүтээхийн төлөө төрийн бодлого дарамт шантааажинд зовж байгаа налайхын уурхайханд бол бүх бурууг нь тохоод үйлчилж байгааг анхаарч байгаа яам агентлаг засаг төр байхгүй байгааг уурхайчид дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болоод байна ерөнхий сайдыг ирэхэд зовлонгоо бэрхшээлээ ярих гэхээр хүн алдаг хүмүүстэй ярих зүйлгүй гэх салбарын сайд нь зугдаг цаазын захирамж гаргаад мартдаг ямар хүмүүс улс орныг авч яваа нь эргэлзээтэй болж дээ 2019-07-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?