ЕРӨНХИЙЛӨГЧ 7 САРЫН 30-НД АНУ-Д АЙЛЧИЛНА

2019-07-25  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын сүүлээр АНУ-д айлчлал хийхээр төлөвлөжээ. 7 сарын 30-нд эх орноосоо хөдлөн очих уг айлчлал нь  нийт 4 өдөр үргэлжлэх байна. Уг айлчлалын үеэр  Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй оруулах асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээ хийхээр болжээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд  Монгол Улс-АНУ-ын хоорондох оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилготой гуравдагч хөршийн худалдааны хуулийг дахин хэлэлцүүлэхээр АНУ-ын Конгресст өргөн барьсан юм.

Мөн үүний зэрэгцээ, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Стратеги, Олон улсын судалгааны төв буюу CSIS хүрээлэнгээс зохион байгуулж буй Global Leaders Forum-д оролцож, "АНУ-Монгол Улсын ирээдүйн харилцаа" сэдвээр илтгэл тавихаар болсон байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?