Зурхайн бүх ордод өөр өөрийн элемент гэж байдаг. Энэ элемент нь таны эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй, биеийн аль хэсгээрээ энергиэ алддаг, аль хэсгээрээ өвдөх магадлалтай зэргийг хэлж өгдөг байна. Юуны түрүүнд таны орд аль элементэд багтдагийг харцгаая!
Гал: Хонь, нум, арслан
Шороо: Үхэр, Матар, охин
Агаар: Ихэр, жинлүүр, хумх
Ус: Хилэнц, загас, мэлхий
ГАЛ:
Гал элементийн хувьд дотоод шатаалт ихтэй. Хоол боловсруулах эрхтэн системд сайнаар нөлөөлдөг. Нян, бактери, өвчлөлтэй тэмцэхдээ сайн.
Биеийн гал ихэдвэл: Ядаргаанд орох, тэвчээргүй, ууртай болох зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Тусах магадлалтай өвчин: Зүрх судасны өвчлөл, дотоод үрэвслүүд
Урьдчилан сэргийлэхдээ үр тариагаар баялаг хоол хүнс, далайн гаралтай хоол хүнс хэрэглэх.
Биеийн гал багадсанаар: Энерги алдагдах, дархлааны систем муудах аюултай.
Урьдчилан сэргийлэхдээ халуун ногоотой хоол идэх, хүйтэн ус нэг дор хэт их уух зэргээс татгалзах хэрэгтэй. Цагаан гаа, синнамон, лимон зэргийг түлхүү хэрэглэх.
АГААР:
Агаар нь цусны эргэлт, хөдөлгөөн, амьсгалын замын үйл ажиллагаанд нөлөөлдөг.
Агаар ихэдсэнээс сандруу болох, тайван байдлаа алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Тусах магадлалтай өвчин: Мартамхай болох, арьс хуурайших, ой санамжаа алдах.
Урьдчилан сэргийлэхдээ: Тайван нам гүм орчинд байх, түүхий болон хэт боловсруулсан хоол, чихэр ихтэй хүнснээс татгалзах. Тухайлбал: бялуу.
Агаар багадсанаас энергийн урсгалд нөлөө орж амархан сульдах, ядрах гэх мэт шинж тэмдэг илэрдэг.
Урьдчилан сэргийлэхдээ: тараг, түүхий ногоо, саримс ихээр хэрэглэх. Кальци, магни нэмэлтээр хэрэглэх шаардлагатай.
УС
Ус махбодь нь тунгалгийн булчирхай, бие дэх шингэний хэмжээ зэрэгт нөлөөлдөг. Энэ махбодийн ордууд бие болон сэтгэлзүйн хувьд эмзэг, гадаад орчноос халдвар авахдаа амархан байдаг. Тиймээс хүрээлэн буй орчноо үргэлж цэвэр цэмцгэр, сайн сайхан зүйлсээр дүүргэх хэрэгтэй.
Ус ихэдсэнээрээ: хоол боловсруулах болон бодисын солилцоо удаашрах, мөөгөнцөр, цистит зэрэг өвчний шинж тэмдгүүд илэрдэг.
Тусах магадлалтай өвчин: Таргалалт
Урьдчилан сэргийлэх: Үндэстэй ногоо, үртэй хүнс хэрэглэх. Ялангуяа лайм төрлийн жимс шаардлагатай.
Ус багадвал: Арьс, үс хуурайших, бие дэх бохирдол арилахгүй байх, нойргүйдэл зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Урьдчилан сэргийлэхдээ: Бие дэх усны төвшнөө нэмэгдүүлэх, усархаг жимс идэх, тогтмол ваннанд хэвтэх. Хурц тод нарны гэрлээс хамгаалах шаардлагатай.
ХИЙ:
Хий элемент нь бие эрхтний нөхөн төлжилт, ясны эдэд нөлөөлдөг.
Хий ихэдвэл: Залхуу хүрэх, сульдах, жин нэмэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Тусах магадлалтай өвчин: Бодисын сололцооны асуудлууд.
Урьдчилан сэргийлэхдээ: жимс ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэх, хөдөлгөөн хийх. Оройтож идэх, унтахаас татгалзах
Хий багадсанаар сэтгэл зүй, тархины үйл ажиллагаанд нөлөөлөх боломжтой гэж үздэг. Өөрийн юу хүсч байгаа, бие эрхтэнд нь юу хэрэгтэй байгааг мэдрэх зөн совингоо алддаг.
Урьдчилан сэргийлэхдээ түүхий жимс хүнснээс татгалзах. Мах, далайн гаралтай хүнс бяслаг, сахар, цөцгийн тос зэргийг хүнсэндээ тогтмол хэрэглэх шаардлагатай.
Эх сурвалж: www.hidoctor.mn Эрүүл мэндийн нэгдсэн портал сайт