АРЬСАА НАРНААС ХАМГААЛАХ АРГА ХАЙЖ БАЙНА УУ?

2019-07-25  

Урин дулаан цаг ирж, аялал зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан уншигч та бүхэнд аяллын турш хамгийн чухал найз, хамгийн чухал эд зүйл болдог нарны тосны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе. Хэдий бид нарны тосны ач холбогдол, ямар чухал ач холбогдолтой болохыг ойлгодог болсон ч маш олон төрлийн тэмдэглэгээ, олон төрлийн нарны тос таныг эргэлзүүлж байгаа бол доошоо гүйлгэн анхааралтай уншаарай.

Нарнаас маш олон төрлийн туяа ялгардаг. Түүний нэг нь бидний хэлж заншсанаар хэт ягаан туяа билээ. Энэ туяа нь бидний арьс, үс гээд бүрхүүлийг гэмтээж байдаг. Нарны хэт ягаан туяаг хүмүүс зөвхөн зуны, халууны улиралд л өөрт нь нөлөөлдөг гэж боддог. Гэтэл уур амьсгал, температураас үл хамааран нар байгаа цагт хэт ягаан туяа бидний арьсыг гэмтээж байдаг. Арьс бол хүний биеийн хамгийн том эрхтэн бөгөөд аливаа халдвар, өвчлөлөөс хамгаалж байдаг билээ. Арьс нь зөвхөн нарны хэт ягаан туяанаас биш, салхи, халуун уур амьсгал зэргээс үүдэн бохирдож гэмтдэг. Иймээс бид жилийн турш өглөө, өдөр хамаарахгүй нарны тосыг хэрэглэж хэвших нь зүйтэй. Юуны өмнө та бүхэн арьс хамгаалах бүтээгдэхүүнтэй холбоотой нэр томьёонуудыг мэдэх хэрэгтэй.

SPF- Энэ нь нарны хэт ягаан туяанаас хамгаалах хамгаалалтын нэгж юм.

UVB- туяа нь гэдэг нь  арьсны өнгөн давхарга дээр л нөлөөлж буудаг ба улаалт, түлэгдэлт, арьсны хорт хавдар үүсгэнэ.

UVA туяа нь арьсны гүний давхарга луу ордог ба хөгшрөлт, үрчлээг үүсгэдэг.

 SPF- Энэ нь UVB туяанаас хамгаалах хамгаалалтын нэгж юм.

Одоо тэгвэл нарны тосны савлагаан дээр байдаг тэмдэглэгээнүүдийг тайлбарлая!

  1. SPF 30гэсэн тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн нь 4-5 цагийн турш таны арьсыг хамгаална. SPF 50 нь 7-8 цаг хамгаална. Хэрвээ та өвлийн цагт тасалгаанд ажилладаг бол SPF 30-тай байхад хангалттай хамгаалж чадна. Харин гадаа ажилладаг эсвэл зуны цагт SPF 50 байх нь илүү тохиромжтой. 50-аас илүү нарны хамгаалалт эргээд арьсанд сөрөг нөлөөтэй. SPF-г сонгохдоо мөн арьсны өнгийг харгалзаж болно. Цайвар арьстай хүн нь наранд өртөмтгий тул өндөр SPF, бор арьстай бол арай бага SPF-тэй бүтээгдэхүүн хэрэглэж болно.
  2. BROAD SPECTRUM
    Тэгвэл савлагаан дээрээBROAD SPECTRUMгэсэн бичигтэй нарны хамгаалалт нь UVB, UVA  гэх дээрх хоёр туяанаас хоёулангаас нь хамгаалах үйлчилгээтэй байдаг байна.

3.Хамгийн сүүлийнх нь PA гэх тэмдэглэгээ бөгөөд энэ нь UVA туяанаас хамгаална. PA+ – бага зэрэг, PA++ – дунд зэрэг, PA+++ сайн гэсэн утгатай байдаг.


Тэгэхээр нарны хамгаалалтын бүтээгдэхүүн BROAD SPECTRUM & SPF эсвэл PA+++, SPF гэсэн тэмдэглэгээнүүдтэй байхад болох нь ээ. Уншигч та нарны тосоо сонгохдоо дээрх зөвлөгөөний дагуу, өөрийн арьсандаа тохируулан сонгоорой.

Эх сурвалж: www.hidoctor.mn Эрүүл мэндийн нэгдсэн портал сайт 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?