Х.БАТТУЛГА ДИЙЛЭХ ҮҮ, БҮЛЭГЛЭЛ ДИЙЛЭХ ҮҮ?

2019-07-25  

2016 оны УИХ-ын сонгуулиар, "Спирт бал бурам" компанийн захирал, М-Си-Эс бүлэглэлийн төлөөлөгч Элдэв-Очир МАН-аас Х.Баттулгыг " онилж" Баянхонгор аймагт нэр дэвшиж, хорь хүрэхгүй саналын тоогоор ялалт байгуулж, одоогийн ерөнхийлөгч Х.Баттулгыг их улс төрөөс тухайн үед "мулталж" чадсан. Түүнд намын, бүлэглэлийн, бас хуулийн дэмжлэг байсныг сонгогчид хожим анзаарсан. Харин Баянхонгор аймгийг өөртөө хувьчилж авсан шахуу байсан Х.Баттулга УИХ-ын сонгуульд ялагдсан ч, Их улс төрөөс ухарсангүй. Тэр АН-ын сунгаанд тэргүүлж,улмаар 2017 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд ч ялалт байгуулсан. Энэ цагаас бүлэглэл Монголын баялгийг дураараа цөлмөдөг, юу санаснаа авдаг, эсэргүүцсэн нэгнийг хуулийн хонгилоор " алхуулдаг" явдал нь бүдгэрэн саарсан гэж итгэлтэй хэлж болно. Улс төрийг нь Элбэгдорж ерөнхийлөгч " гардаж" , эдийн засгийг нь М-Си-Эс, Худалдаа Хөгжлийн Банк " базаж, хуулийг нь Хурц " залж", ерөнхий сайд С.Баяр тэргүүтэн сүрэгт нь нэгдэж байсан сүлжээнд Х.Баттулга ерөнхийлөгчөөр сонгогдсоноор " гажуудал" үүссэн байна. М.Энхболд ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаар энэ гажуудлын эхлэл тавигдсанаар " Бүлэглэлийн үүр" бужигнасан. Бүлэглэлийн " хаалтанд хүчрэгдэхгүй байсан" Ерөнхий прокурор, АТГ-ын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга нарыг УИХ-ын даргатай нь хуулийг өөрчилж байж дөнгөж хөдөлгөсөн үйл явц сүүлийн 2 жил орчим өрнөлөө. Одоо буруутнуудыг шүүх ажиллагаа эхлэхэд бэлэн болжээ. Элчин сайд нэрээр дүрээ сэм одсон С.Баярыг Англи, М.Энхсайханыг Швед улсаас эхний ээлжинд татсан. Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан, Сайханбилэг , УИХ-ын гишүүн асан С.Баярцогт нар Монголын шүүх байгууллагад шил дараалан дуудагдаж, эцэст нь Тагнуулын Ерөнхий Газрын дарга, Авилгатай Тэмцэх Газрын дэд дарга, бүлэглэлийн "гол хүн" Хурцыг шүүх ажиллагаа эхэллээ. Хэдийгээр түүний бурууг тогтоох шүүх хурал хойшилсон ч цаашид энэ процесс улам гүнзгийрнэ. Ийм үйл явц улс оронд өрнөж, Х.Баттулга ялах уу, Бүлэглэл ялах уу? гэж олон нийт ажиглаж байна. Б.Хурцын хувьд хэлэхэд , Монголын ямар ч бизнесмэнээс илүү хөлжсөн. Тагнуул, АТГ, ЭСЯ зэрэг төсвийн байгууллагад ажиллаж байсан Хурцыг Монголын хамгийн хөрөнгөлөг генералуудын нэг гэж нэрлэж байна. Түүний сүлжээ ч өргөн. Хамгийн ойрын нэг сүлжээг дурдахад Хурцын охин нь Элдэв-Очирын хүүтэй дэр нэгтгэсэн байдаг. Элдэв-Очир УИХ-ын танхимд зоригтой дуугараад байдгийн учир нь ч, УИХ-ын танхимд гишүүдэд Хурцын "- Үргэлжлүүлэх үү, яах уу, Айн " гэж гишүүдийг " жижигрүүлээд байсны бяцхан нууц ч илэрч байна. Ийнхүү дээдсүүд дээгүүрээ бизнес, сонирхлоороо нэгдэхээс гадна, үр хүүхдүүдээрээ ч холбогдсон байна.

 

С..ШИНЭСАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Janhuu:Janhuu 2019-07-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?