Монгол судлал Хятад, Орос, Японд түлхүү хөгжсөн. Оросын монголч эрдэмтэд Өрнө дахины онол, арга зүйд эртнээс мэргэшсэн ч, тус улс дахь Монгол судлал сүүлийн жилүүдэд ихээхэн саарсан. Монгол улсаас Монгол судлалыг хөгжүүлэхэд төрөөс анхаарч, үндэсний зөвлөл байгуулсан нь сайшаалтай. Мэдээж танай улс Монголын төрт ёс, түүх, соёл, зан заншил, уламжлалаа хамгийн сайн хадгалж үлдсэн орон. Энэ талаараа Монгол улс давуу. Харин Өвөрмонголд монгол бичгийн эртний олон дурсгал, мөн Монголын түүхтэй холбоотой хятад, манж түүхэн эх сурвалж элбэг. Дээр нь, Өвөрмонголын эрдэмтэд уламжлалт бичгээ сайн мэдэх, мөн хятад хэлийг эх хэл шигээ эзэмшсэн тул Монголд судлалыг хөгжүүлэхэд давуу талтай болсон.
"ӨНӨӨДӨР" сониноос ишлэв