ХӨХ ДЭГДТЭЙ ӨГЛӨӨ

2019-07-27  

СОНГОДОГ  ГАЛЕРЕЙ

Хос залууст дутуу юм алга. Эгэл боргилхон хир нь аз жаргал гэрэлтсэн жижигхэн өрөө. Ханан дахь хуучин цагийн тавиур. Дээр нь тавьсан энгийн хийцтэй аяга таваг сэтгэл татна. Гоё зураг хуартай дээр үеийн чанартай ийм шаазан эдлэл одоо их үнэд ордог. Аяганаас илүү үнэтэй юм энд байна. Эдүгээ цагт тун их үгүйлэгдэж байгаа ховор чухаг хайр халамж. Ямар гэрэл гэгээтэй дулаан зөөлөн сэтгэл вэ. Өглөөний цайнд шинэ өндөг бэлэн байна. Зөндөө олон өндөг. Хархүүгийн нүүрээ харах толь ердөө ч багадахгүй. Өчигдөрхөн хээрээс түүсэн хөх дэгд цэцгийн дэлбээ нүдэнд тусна, олж хараарай.  Тэр үеийн долоон копейкны талтай стаканд хийж тавьжээ. Цонх, шүүгээний урдуур татсан даруухан цагаан хөшиг. Илүү ч үгүй дутуу ч үгүй амьдрал. Хархүүгийн нуруунд хацраа наасан бүсгүй хэмжээлшгүй аз жаргал амталжээ. Хуурамч дүр эсгээгүй хиргүй ариухан ийм хайр одоо цагт үгүйлэгдэнэ. Түүнийг эргүүлэн авчирахсан. Хөрөнгө мөнгө цалин орлогоос илүү хайр гэж үүнийг хэлнэ. Хайр байхад бусад нь хамаа алга. Украйны Донецк хотод 1965 онд төрж өссөн зураач Анжела Жерих бүтээлээ толилуулж байна. Хөх дэгд цэцэгтэй өглөө хайр энхрийлэл авчирлаа.

Ө.РАГЧААСҮРЭН 

2019 он      

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?