Өнгөрсөн онд Хятад улсад 52 мянган тонн, ОХУ, Иран, Турк зэрэг орон луу 20,000 ( хорин мянган) тонн мах буюу амьдын толгойд шилжүүлбэл 3,5 сая толгой малыг дээрхи улс орон луу экспортолсон байна. Түүнээс 80 хувийг нь адууны мах эзэлж буй судалгаа гарчээ. Битүү туурайтай мал халдварт өвчин тээдэггүй учраас мах импортолж буй улс орнууд дуртай авдаг тухай мэргэжилтнүүд онцолж байна. Яг энэ эрчээрээ адууны махаа экспортлоод байх юм бол Монголчууд хэдхэн жилийн дараа уралдааны хэдхэн морьтойгоо л үлдэх нь.
С.ШИНЭ-САР