С.ОДОНТУЯА( БГД-ийн засаг дарга): ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ БОЛ УЛСТӨРЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ САЛБАР

2019-07-30  

Баянгол дүүрэг нь боловсрол, эрүүл мэндээр Нийслэлдээ тэргүүлж буй дүүрэг. Гэтэл энэ салбарыг улс төржүүлж эхэллээ. Эрүүл мэнд, Боловсрол, Хөдөлмөрийн хуулийн заалтыг зөрчин Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Боловсролын төвийн дарга нарыг Улсын баяр наадмын өдрөөр халхавчлан халж, өөрийн гар хөл болсон хүмүүсийг томиллоо. Улмаар хууль бус томилгооны давалгаагаа улам эрчимжүүлж байна. Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Боловсролын төвөөс хальж, Ерөнхий Боловсролын сургуулийн захирлууд руу халдаж эхэллээ. Хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбоотойгоор манай дүүргийн ЕБ-ийн сургуулийн захирлууд руу утасдаж, дүүрэг сэлгэхийг шаардаж, эс зөвшөөрвөөс үүрэгт ажлаас чөлөөлнө гэж дарамталж байна. Энэ бүх хууль бус томилгоог Баянгол дүүргийн Засаг даргын хувьд эсэргүүцэж байна. Тиймээс 230,000 ( хоёр зуун гучин мянган) иргэнээ төлөөлж, Шүүхийн байгууллагад хандсан болно. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн Газрын дарга, Боловсролын Газрын дарга, мөн Статистикийн газрын даргыг Нийслэлийн зүгээс хууль бусаар шил дараалан халсан явдлаа залруул, хууль бус томилгооны довтолгоогоо зогсоо гэдгийг Нийслэлийн удирдлагуудад сануулья. Хууль бус үйлдэлтэй эвлэрч чадахгүй, тэмцэх болно гэдгээ илэрхийлье. Хууль бусаар ажлаас халагдсан хүмүүсийн цалин, тухайлбал, Эрүүл мэндийн Газрын дарга Батжаргалын цалинг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Төмөрбаатар төлөх хуулийн заалттай. Шүүгчид хуулиа баримталж үнэн мөнийг шударгаар тогтооно гэдэгт найдаж байна.

 

 

С.ШИНЭ-САР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Оршин суугчид:58 р байрны зүүн замыг засаач ээ. Нил ус шалбааг хонхорхой энэ хавийн айлууд үгээ барж байна. Дэгэн догон дэвхэрч цовхроод удлаа машин тэрэг ч эвдэрч гүйцлээ 2019-07-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?