СУМЫН ЗАЛУУС САЙН ҮЙЛСИЙН АЯНЫ ХҮРЭЭНД САГСНЫ ТАЛБАЙ БАЙГУУЛЖЭЭ

2019-08-01  

Говь-Алтай аймгийн Чандмань сумын засаг дарга, Нутгийн зөвлөлийн ивээл дор болж буй “Нутаг сэтгэл- Зөв хандлага- Зөв хөгжил” гэсэн сэтгэлд зохист уриатай Чандмань сумын уугуул суугуул залуусын анхдугаар чуулга уулзалт энэ өдрүүдэд амжилттай болж байна. Эх орон даяар дуулиан болсон энэхүү чуулганаа өндөр төвшинд зохион байгуулахын тулд санаачлагчид болон сумын зарим залуус олон чиглэлийн ажил зохион байгуулсаны нэг нь сумандаа сагсны талбай байгуулах ажил байлаа. 3алуус цөөхүүлээ өдөр шөнөгүй ажиллаад чуулган эхлэхийн яг өмнөхөн сагсны талбайгаа тохижуулж дуусгасан. Хөндлөнгөөс харахад чамлалттай цөөхөн хүн ажиллаж харагдсан энэ ажил тийм ч амар байгаагүй нь мэдээж.

Гэвч их олон хүн, залуучууд, ахмадууд, ЗДТГ, нутгийн зөвлөл, бизнесмэнүүд, нутгийнхан энэхүү чуулга уулзалтыг дэмжиж амжилттай болоосой үр дүн гараасай гэсэндээ сэтгэлийн дэм, нэмэр хандив болохын хэрээр чамлалтгүй өгсөн нь залуусын урам зоригийг бадрааж ажлаа түүртэлгүй дуусгах хүчийг өгсөн юм.

Мөн сагсан бөмбөгийн талбайн бүтээн босгох мөнгө болох 6 сая 800000 төгрөгийг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын уугуул, Говь-Алтай аймгийн Чандмань сумын хүндэт иргэн Батаагийн Ану бүсгүй хувиасаа өгсөн нь ялангуяа сумын хойч ирээдүй болсон хүүхэд багачуулд зөв хөгжилтэй зөв төлөвшилтэй болж өсөж хөгжихөд нь нөлөөлөх том хөрөнгө оруулалт болло. Ийнхүү эхнээсээ л олон сайхан зүйлийн эхлэлийг тавьж байгаа Нутаг сэтгэлтэй залуучуудын чуулга уулзалтаас гарах үр дүн нутгийн өнгө төрхөнд үнэт шигтгээ болж, залуусын санаачилга сэтгэлчлэн бүтэх болтугай.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?