ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯРЫН ХЭРЭГТ МОНОС ГРУППИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Л.ХҮРЭЛБААТАР, ТҮҮНИЙ ХҮҮ АНАНД НАР ХОЛБОГДЖЭЭ

2019-08-01  

С.Баярын хэрэг шүүхэд шилжиж, шинэ шинэ баримт дэлгэгдэх болов. Хөвсгөл нутгаараа овоглодог С.Баяр, Л.Хүрэлбаатар нар ч зүгээргүй болох нь. Сая саяаар мөнгөн гуйвуулга хийж байсан Петровис компанийн данснаас 2012 оны есдүгээр сараас аравдугаар сарын хооронд "Монос"-ын Хүрэлбаатарын ХХБ, Голомтын дансанд 4 сая 729 мянга 826 ( найман зуур хорин зургаан) ам. доллар шилжүүлснийг хууль хяналтынхан анхааралдаа авсан. Түүнчлэн Хүрэлбаатарын хүү Ананд, С.Баярын түнш Даваанямын эхнэр Шагдардулам нар "РОМА ИНВЕСТМЭНТ" компанийг хамтран байгуулж, тус компанийн данснаас 2013 оны 5-р сарын 3-ны өдөр С.Баярын охин Бадамхандын данс руу 27,000 ( хорин долоон мянган) ам.доллар гуйвуулсан болохыг хууль хяналтынхан хавтаст хэрэгтээ татаж авсан байна. Ийнхүү С.Баярын хэрэгт Монголын дотоодын эмийн бизнесийн 40 хувь, гаднаас оруулж ирэх эмийн 70 хувийг атгандаа баздаг "МОНОС" монополь компани өртөж эхэллээ.

 

"ЗУУНЫ МЭДЭЭ" сониноос ишлэв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?