Энэ хуулийн хор уршгийг жирийн ард иргэд тасрах гэж буй нуруун дээрээ үүрч явна. Монгол төгрөгийн ханш нэг жилд 30 хувийн инфляцад өртөж байна. Та бид олж буй цалин орлогийнхоо 30 хувийг зүгээр л салхинд хийсгэж байна гэсэн үг. Улсын хэмжээнд энэ тоо арав гаруй их наяд төгрөгт хүрсэн. Ингээд л мөнгөө зүгээр алдаж байна. Энэ алдааг бид Монгол банкны хуулиас олж харж, өөрчлөх ёстой. Тэгэхгүй бол өмнөөс хуулийн заалт руу заачихаад гэмгүй үлдэж байна. Бид амьдралаа сайхан болгохын тулд хуулиас гадуур сэтгэж, харин амьдрахдаа хуулийн хүрээнд захирагдах ёстой. Сайхан амьдрахад саад болоод байгаа хуулийг өөрчлөх шаардлагатай. Хуулиндаа хавчигдаад сууж болохгүй. Хуулиа сайжруулаад, стандартаараа араас нь түрээд л хуулийнхаа хүрээнд явахад улс орон хөгжиж дэвжинэ.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" сониноос ишлэв